Өвлийн эхэн сар дөнгөж эхэлсэн энэ өдрүүдэд нийслэл хотын гудамж талбай мөсөн гулгуурын талбай мэт болжээ.
"Цаашдаа ч хүйтний эрч чангарч их хэмжээний цас орох төлөвтэй байгаа" гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулсаар байгаа юм. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл их хэмжээний цас унаснаар гудамж талбай цас, мөсөнд дарагдаж машин тэрэг байтугай хүн зон ч явахад тун хэцүү замд нийслэлчүүд бид гурав хонолоо.
Хот тохижилтын газрынхан явган хүний зам талбайг арай хийж цаснаас салгалаа. Гэвч авто зам мөсөн бүрхүүлээсээ салж чадаагүй хэвээр л байна. "99 тонн бодис цацлаа" гэж албаныхан хэлж байгаа ч хаагуур нь цацсан болоод энэ цас хэвээр үлдээ вэ?
Дөрвөн жил сайн, муугаараа хэлүүлсэн Э.Бат-Үүл даргын үед нийслэлчүүд халтирахын зовлонгүй дөрвөн жилийг өнтэй давсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл өвлийн эхэн сар дөнгөж эхлэнгүүт нийслэлийн зам коток болон хувирч улмаар иргэд нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод эхэллээ. Өвлийн саруудын уртыг яана. Үлдсэн саруудыг хэрхэн барнам бэ?

Нийслэлийн захирагч С.Батболд та "Албан тасалгааны цонхоороо амьдрал сайхан харагдаж байна" гэж бодож байгаа бол том эндүүрчээ. Гараад алх, иргэдийнхээ дунд ор. Хэдэн удаа унан бэртэн байж иргэд чинь ажилдаа очиж байна. Мөн хэдэн удаа мөргөлдөн байж автомашинууд нь хүрэх газраа хүрч байна гэдгийг хоёр нүдээрээ харсны дараа энэ бүхэнд арга хэмжээ авах юм гэж үү?
Яагаад авто замууддаа цас хайлуулах бодис, давсаа цацахгүй байгаа юм бэ. Тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломж үнэндээ алга.
Эхний цаснаасаа салаагүй байтал дараагийнх нь залгуулаад орвол нийслэлчүүд гэртээ, ажилдаа, сургуульдаа хүрэхгүй болж, цасанд зоогдох нь тодорхой.
Өмнөх жилүүдэд цас ордгоороо л орж хичээл, сургууль, ажилдаа хүрэх гэж олон цагийг зарцуулдаггүй байлаа. Хот тохижилтынхон давс, бодисоо цацаад автозам нь хальтиргаагүй, явган хүний зам нь аюулгүй болгосон байдаг байв. Одоо тэгтэл 40 минут яваад хүрдэг байсан ажилдаа 2-3 цаг түгжрэн байж очиж байна.
Цас арилгах машин техникийг авах хүч хүрэхгүй байгаа юм бол цэргүүдээ дайчлан замаа цэвэрлүүлье. Дүүрэг бүрт 100-150 цэрэг байхад хот цасгүй болох нь лавтай даг. Энэ мэт замаа мөсөн бүрхүүлээс салгах арга хайхсан.
“Хийхгүй хүнд шалтаг олон, хийх хүнд арга олон” гэдэг шиг хийе, шийдье гэвэл хотын дарга таньд бүх эрх мэдэл нь байна. Тийм байтал, нийслэлчүүдээ энэ мөсөн замтай нь хамт хөсөр орхих юм гэж үү.

Ажилдаа хандаж байгаа таны энэ хандлага яг л гэрээ цэвэрлэдэггүй айлын авгай мэт харагдуулж байна.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ талаар юу өчив. Тэрбээр “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах ажилд хүч нэмэгдүүлэх, холбогдох байгууллагуудтай нь ярилцсаны үндсэн дээр цэргийн алба хаагчид болон оюутан, ахлах ангийн сурагчдыг энэ долоо хоногт гудамж талбайн цасыг цэвэрлэх ажилд туслуулахыг үүрэгдсэн" гэлээ.
Аргаа барсан иргэд social орчинд л бухимдлаа илэрхийлж сууна. “Нарны гүүр”, “Энхтайваны гүүр” зэрэг өгсүүр газарт машин явах боломжгүй болж, гулгаж, осол гаргах тохиолдол олон гарчээ.
Замын цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад "Зам мөстсөний улмаас түгжрэл нэмэгдэж, хөдөлгөөний эрчим эрс суларсан" гэлээ. Түүнчлэн Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд өнгөрсөн амралтын хоёр өдөр нийт 859 дуудлага ирснээс, зам тээврийн 730 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг, зам тээврийн осолд сургуулийн насны таван хүүхэд өртсөн байна.
"Нийслэлийн зарим хэсэгт цасны зузаан 16-21 см хүрчээ. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй ч халтиргаа, гулгаа эрс нэмэгдсэнийг" нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байгаа юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )
Нийслэлчүүд одоо Бат-үүлээ санаж байгаа биз дээ. Тэгдэг юм даа тэгдэг юм. ХАХАХА
Эрхэм Батболдгуай. Та ажлаа мэдэхгүй хотыг яаж удирдаж чаддагийг мэдэхгүй бол мэддэгт нь суудлаа өг. Давсныхаа мөнгийг кармаандаа чихчихээд замын мөсийг арилгах давсгүй болоо биз. МАН намынхан идье ууя гээд өлөв дөлөв хийж явдаг сурсан гарууд шүү дээ. Бат үүл даргыг байхад бид хэзээ ч ингэж өвөл нь замын гулгаа, зун нь үерийн шороонд дарагдаж явсангүй сайхан байж дээ.
IIM TENEG , ARCHAAGUy UDIRDLAGATAY BOLCHIKHSON YUM UU? UB -CHUUD MINI EE
ТЭНГЭР ДЭЛХИЙД БУРУУ ӨГӨХ ТЭНЭГҮҮД... ХҮНИЙ ЧАДВАР АРГА УХААНД УЧИР БАЙДГИЙН, ХОТЫН ДАРГА ГЭХ БАТБОЛД ГЭДЭГ НЬ ИЛЖИГ УЧРААС ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ
Batuul dargad bish baigaliin uzegdliig yaltai bilee, Baga tsas orson UUl baatriin az uu Ikh tsas orson ni Su.Batboldiin azguitel uu mdku ym daa
Авилга авч амжиргаагаа дээшлүүлэх гэж дарга болсон болохоос ажил хийж биеэ зовоох гэж болсон юм уу. УБ дүүрэн ажилгүй гиеүүрээд хэвтэж буй 300-400 мян залуус, мөн тооны оюутан нэртэй баарчид-яшк%цэргийн алба хаагчид гарч цэвэрлэхийг үүрэгдээд байна. Өөр яах юм? Би өөрөө ажиллаа.Та нар над шиг байгаач, гарахгүй байж...
xotiin darga fej manuuxai ajlaa ogood xodoo ruugee zailaa ch tolgoi chin xurexgui baina shu de medej baina uu