Цасаа цэвэрлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 21

Өвлийн эхэн сар дөнгөж эхэлсэн энэ өдрүүдэд нийслэл хотын гудамж талбай мөсөн гулгуурын талбай мэт болжээ. 

"Цаашдаа ч хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа" гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулсаар байгаа юм. Их хэмжээний цас унаснаар гудамж талбай цас, мөсөнд дарагдаж, хальтиргаа гулгаа ч нэмэгдэж байна. Үүний улмаас иргэд бэртэж гэмтэх тохиолдол ихээр гарч байна.

Иймд Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчныхоо 50 метр талбайн цасаа цэвэрлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ААН-үүдэд хариуцлага тооцохоор болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх аж.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
???(43.242.243.207) 2025 оны 03 сарын 13

автобусны буудлын ЖУНГЛИ мэт шар түц - нүд 50 -м газар цэвэрлх ү? үүднийхэ 50 см газрыг бол магадгүй э.тусгай зөвшөрлө май гэд өгх ү? шар цамцтнуд сайн байга шү. даанч гар мухар юм шигэ?

1  |  0
Top