“Транспаренси интернэйшнл” байгууллагаас хамгийн сүүлд гаргасан авлигын индексийг танилцуулъя. Судалгаагаар дэлхийн улс орнуудад авлигад идэгдсэн байдлаар нь үнэлгээ өгч (0-авлигад идэгдсэн, 100-маш цэвэр) эрэмбэлсэн байна. Монгол Улс 39 оноогоор 80 дугаар байрт жагсчээ.
Ингэхэд дараах сонирхолтой үр дүн гарчээ.
Хамгийн цэвэр- Дани 92, Шинэ Зеланд 91
Авлигад идэгдсэн- БНАСАУ 8, Сомали 8
Дэлхийн дундаж- 43 оноо
Нийт улсуудын 69 хувь нь 50-100 онооны бүсэд багтсан
“Их 20”-ийн гишүүн улсуудын дундаж-54
Гишүүдийн 58 хувь нь 50-100 онооны бүсэд багтсан
Тивүүдийн дундаж, хамгийн цэвэр, авлигад идэгдсэн
Өмнөд, Хойд Америк-45 (Канад 81, Хаити, Венесуэль 19)
Ойрхи Дорнод, Хойд Африк- 38 (АНЭ 70, Судан 11)
Африк, Сахараас урагш-33 (Ботсвана 63, Сомали 8)
Ази, Номхон далайн бүс-43 (Шинэ Зеланд 91, БНАСАУ 8)
ЕХ, баруун Европ-66 (Дани 92, Грек, Итали, Румын 43)
Зүүн Европ, Төв Ази-33 (Гүрж 52, Туркменистан 17)
Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )