Далай лам: Монгол Улстай багш, шавийн барилдлага шиг өнө эртний, үнэ цэнэтэй харилцаатай

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 21
Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа заларч эдгээр өдрүүдэд номын айлчлал хийж байна.

Тэрбээрт Арваннэгдгээр сарын 18-­ны орой  Улаанбаатар хотод залран  бямба гаригт Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсэн бол ням гариг­т “Буянт­-Ухаа” ордонд Богд ламын ван авшиг номыг айлтгасан юм.

Тэгвэл өнөөдөр  Монголын нийт лам хуврагууд болон Их,дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулах “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.

 Ингээд Далай ламын сүсэгтэнд зориулан айлдсан номлолоос онцлох ишлэлүүдийг хүргэе.

 

  • "Зарим тохиолдолд хүссэн юмаа олж авч чадахгүй байгаа нь гайхалтай том аз болдог гэдгийг санаарай.

 

  • "Чамайг хайрлах хүнийг хайж олдоггүй юм. Түүнийг чинь тэнгэрээс шагнал болгон өгдөг юм.

 

  • Таны бүх юм бүтэлгүйтэж буй мэт санагдах үе бол амьдралд тань ямар нэг сайн сайхан зүйл орж ирэх гэж байна гэсэн дохио юм.

 

  • Монгол Улстай  багш, шавийн барилдлага шиг өнө эртний, үнэ цэнэтэй харилцаатай.

 

  • Монголчуудыг боловсрол, шинжлэх ухааны ололтыг амьдралдаа тусгаж, улс орноо хөгжүүлж, нэгнээ гэсэн хүнлэг сэтгэл, ахмад настнаа хүндлэх үндэсний сайхан уламжлалаа хадгалаасай.

 

  • Заримдаа бид юмны сөрөг талыг олж хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ бол нөгөө сэтгэлийн зовиур, сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна гэсэн үг юм.

 

  • Хэрхэн аз жаргалд хүрэх талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад байхгүй.
  •  Монголчууд аа, бүү улстөрж. 
  • Сайн хүний утга учир нь: Чадвал бусдад туслах, эс чадвал хорлол хүргэдэггүй байхад оршино.

 

  • Бидний хамгийн том хүч бол бидний зүрхэнд орших хайр энэрэл, халуун дулаан сэтгэл байдаг. 

 

  •  Бид өөрсдийн зовлонд өөрсдөө л буруутай.


  • Ойлгож үнэлэхгүй нэгнийг хэт их хайрлаж, ихийг өгч, бүхнийг зөвшөөрдөг.

 

  • Бидний амьдралын туйлын зохилго АЗ ЖАРГАЛ юм.

 

  • Багахан хэмжээний маргаанаас агуу нөхөрлөлөө бүү сүйтгэ.Хорвоо ертөнцөд амжилттай хүн хэрэгтэй биш. Хорвоо ертөнцөд энхийг тогтоогчид, бусдын бие хийгээд сэтгэлийг анагаагчид, бүхий л зүйлийг хайрлагчид нэн түрүүнд хэрэгтэй.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.1.69.45) 2025 оны 03 сарын 13

Багш Гурван эрдэнэ дор мөргөмүй.Энд сэтгэгдлээ бичсэн улсууд үнэхээр өрөвдмөөр өчүүхэн дотортой богино ухаантай хөгийн улс байнаа. ”Үйл үйлээ дагана” ”Үнээ тугалаа дагана” гэж ухаант дээдсийн сургасныг санаарай.Хэлэх муу үг даанч алга.

1  |  0
Zochin(139.5.219.52) 2025 оны 03 сарын 13

Ene amisgaag avch irj yaadgiin. Badarchin honuulsan ail hezee uudulj bailaa

1  |  0
СҮРЭН(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

2 ЖИЛИЙН ӨМНӨ ДАЛАЙ ЛАМ : ДАРААГИЙН ЛАМЫГ ТОДРУУЛЖ ХЭРЭГГҮЙ БАЙХ АА, НАД ШИГ ОЧИХ ЭХ ОРОНГҮЙ, ТЭНЭМЭЛ ЛАМ БОЛНО ГЭСЭН ШҮҮ ДЭЭ.

1  |  0
ӨВГӨН(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

БҮГДИЙГ АРГАЛДАГ, ЧАРГАЛДАГ ГЭДЭГ ЭНЭТХЭГ, БАЛБА, ТӨВД, МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙГАА ХАМБА, ЦОРЖ, ГАВЖ ЦОЛТОЙ ХЭДЭН ЗУУН САЯ ЛАМ НАР , ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ГЭЖ ЗАЛБИРДАГ ГАНЦ ДАЛАЙ ЛАМАА ЭХ НУТАГТ НЬ, ГЭР ОРОНДНЬ ГАНЦ Ч БОЛОВ ОРУУЛЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЭНГИЙН БИДНИЙГ АРГАЛЖ ЧАДАХ УУ !!!???

1  |  0
зөндөө(202.126.91.98) 2025 оны 03 сарын 13

за зохиолын дууны мөрүүд л байна даг хар тангадаар заалгаад л лам л монголыг хөгжүүлчихдэг бол зөндөө л байнадаг

1  |  0
ИРГЭН(66.181.190.107) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Дорж (150.129.143.105) 2025 оны 03 сарын 13

Энэ харин зов шуудээр нь надад аз жаргалд хургэх ид шид бхгуй гэж зов хэлсэн ба дээр нь ямарваа нэг гурэм дором засал бол тур зуурынх эргээд л муугаар толдог бух юмны их нь хун оороо гэдэг ч зов тийм учир хунд тус хургэж чаддагуй юм аа гэхэд хунд буу хор бол гэдэг ч унэн харин манай монголчууд монгол лам нар эр эмгуй хар сэржим оргож оргуулж хараал хийж бдаг чинь эргээд хундээ их хортой доо толох толбор нь ч их

1  |  0
Top