Өнөөдөр болох зарим үйл явдал /2016.11.21/

2016 оны 11 сарын 21

09:00-14:00 цагт

- ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн тэнхим хамтран зохион байгуулна. Утас:88186960

11:30 цагт

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцана. Хаяг: Алтай хотхоны баруун хойд талд Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв / Говь ХХК руу явах замаар явна/ Утас: 99107367

12:00 цагт

- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагууд хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top