Улаанбаатар хотод зориулж, Германаас дэвшилтэт технологи импортолно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 20

 “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus” төслийн хүрээнд Германаас зарим дэвшилтэт технологийг импортлохоор болжээ. Германы “Bilfinger” компанийн ариутгах татуургын вакум технологи, “Ultrawaves” компанийн бохирын лаг боловсруулах технологи, “Bergmann” компанийн жижиг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Тиймд эдгээр техник технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

 

2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэлхийн хотууд голлох үүрэгтэй учраас тэдгээрийн эрх мэдлийг дээшлүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хотын хөгжлийг цогцоор нь хэрэгжүүлэх зэрэг шаардлагын үүднээс ийнхүү Германы талаас хамтын ажиллагааг санал болгосон байна.

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(202.9.42.90) 2025 оны 03 сарын 13

Баян хятад орон, ядуу хятад хүн гдг ном дээр германы бохир усны асуудлыг яаж шийдсэн талаар сонирхолтой хэсэг бна лээ. Технологи туршлагыг нь авах нь зөв байхаа. Шийдвэрлэсэн арга нь хамгийн чухал юм бна лээ. арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усны тухай бас бсн.

1  |  0
Ts(66.181.186.95) 2025 оны 03 сарын 13

Yu ni gadaadad durtai yum be mongolchuud bid khiij byteej chadaj bkhad tednariig demjekhgyi bj khari uls gekheer nydee ykhad ogdog bolchij bolimoor yumaa zaluuchuudaa demjildee ovogchyyd mini esvel suudlaa taviad og ochnoon khiij byteedeg zaluuchuud tsaan chin gertee ajilgyi suuj bn o->

1  |  0
Top