XIV Далай багшийн номын айлчлалтын хөтөлбөр /2016.11.20-11.23/

2016 оны 11 сарын 20

2016-оны 11-р сарын 20-ны өдөр /Ням гараг/

09:30-11:00 цагт Дээрхийн Гэгээнтэн Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд Богд ламын жинан, Жигжидийн цэван айлдана. /Буянт-Ухаа спорт цогцолборт/

13:00-15:00 цагт Дээрхийн Гэгээнтний ном айлдвар үргэлжилнэ. /Буянт-Ухаа спорт цогцолборт/
2016-оны 11-р сарын 21-ны өдөр /Даваа гараг/

09:00-11:00 цагт Дээрхийн Гэгээнтэн Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдана. / Корпорейт конверсешн центрт /

13:00-15:00 цагт Дээрхийн Гэгээнтэн Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдана. / Корпорейт конверсешн центрт /

2016-оны 11-р сарын 22-ны өдөр /Мягмар гараг/

10:00-12:00 цагт Дээрхийн Гэгээнтний их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт. /Соёлын Төв Өргөөнд/

2016-оны 11-р сарын 23-ны өдөр /Лхагва гараг/

07:45-08:00 цагт Дээрхийн Гэгээнтэн хэвлэлийн бага хурал хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/

08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ
ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЗАХИРГАА

2016 ОН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top