2016.11.19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2016 оны 11 сарын 19

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

                       2016.11.19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган  шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар  шөнөдөө  21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    7-12 метр. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө  5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно, Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

                               2016.11.20-11.24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  20-21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи  20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ихэнх нутгаар явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top