Далай лам: Хятадын зүгээс ирдэг дарамт, хавчлагад дасчихжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

 Манай улсад ес дэх удаагийн айлчлал хийх гэж буй  Дээрхийн гэгээн XIV Далай ламын Монголд айлдсан ном,зарлигын  товчооныг хураангүйлэн  хүргэж байна. 

 Анхдугаар айлчлал

1979 оны 6-р сарын 15 буюу  билгийн тооллын 16-р жарны 53-р шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн Буддистуудын энх тайвны 5-р бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ.   Тэрээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаймаа","Есөн мөрт мэгзэм","Дөрвөн мөрт мэгзэм" ,сүсэгтэн олны хамтаар эрхи маани уншиж "Язгуурын гурван бурхны тарни" -г айлдаж эш лүнг хайрлажээ.

Удаах айлчлал
  1982 оны 8-р сарын дундуур, билгийн тооллын 16-р жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт"-ийг дэлгэрэнгүй айлдаж увидас хүртээв. Мөн "Жигжид бурхны авшиг","Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдаж Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.

Гуравдугаар айлчлал
  1991 оны 9-р сар буюу билгийн тооллын 17-р жарны тавдугаар төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байлаа. Дээрхийн Гэгээнтэн төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар,"Цагаан дарь эхийн насны авшиг","Язгуурын гурван бурхны тарнийг" сүсэгтэн олонд айлдав.

Дөрөвдүгээр айлчлал
  1994 оны 9-р сар буюу билгийн тооллын 17-р жарны модон нохой жил. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни","Язгуурын гурван бурхны зүрхэн тарни","Ловон Бадамсамбааваа бурхны зүрхэн тарнийн" эшийг хайрлав.

Тавдугаар айлчлал
  1995 оны 8-р сар билгийн тооллын 17-р жарны модон гахай жилийн намрын эхэн сар, Далай лам Монголд анх удаа Гандантэгчилэн хийдэд "Цогт цагийн хүрдний номлол", Дүйнхор бурхны их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурхны шашины гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "Увш" болон "Бодь садвын санваар" хайрлав.

Зургаадугаар айлчлал
  2002 оны 11-р сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь мөрийн гурван эрхэм","Шүтэн барилдахуйн магтаал","Бурхан багшийн зүрхэн тарни","Дарь эхийн жэнан" зэрэг номуудыг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

Долдугаар айлчлал
  2006 оны 8-р сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн Гэгээнтэн    
 лам хуврагийн жаяг бичгийг зохион монголын бурхны шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж анх удаа гэлэнгийн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагын айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалан төвийн үүдэнд буй.

Наймдугаар айлчлал

2011 оны XI сарын 7-11. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд ""Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт", "Шүтэн Барилдлагын Магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь Эх-ийн насны авшигийг тус тус айлдсан юм.

 Дээрхийн гэгээн XIV Далай ламын  айлчлалаараа хэлсэн ОНЦЛОХ ҮГС:

2011 онд манай улсад найм дахь удаагаа айлчлахдаа  тэрээр “Монголчууд том толгойтой болохоор том цуурхал тараасан байна” хэмээн хэлсэн байдаг. Учир нь  тухайн үед “Далай ламын хойд дүр Монголоос тодорсон гэх цуу яриа гарч байсныг санаж буй биз ээ. 

Мөн Далай лам хамгийн  сүүлд 2011 онд Монгол Улсад ирэхдээ “Архийг шүүдрийн дуслын төдий ч бүү амс” хэмээн Монголчуудад захисан байдаг. Үүнээс өмнө нь “Архиа бага ууж, айргаа тааваар уу” хэмээн  онцлон хэлж байв.   

Мөн тэрээр 2011 оны айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хятадын зүгээс  дарамт гэх үү, хавчилт гэх үү нэг тийм хандлагыг байнга үзүүлдэг. Хаана ч явсан гардаг энэ хандлагад дасчихаж. Хэрвээ намайг айлчиллаа гээд Хятадын зүгээс тийм байдал ажиглагдсан бол тэдний өмнөөс уучлалт гуйя” хэмээжээ.  Учир нь тухайн үед Хятадын хөрөнгө оруулалтаар боссон Яармаг дахь спортын ордонд Далай ламыг лекц уншуулахгүй гэсэн шийдвэрийг Хятадын тал өгч байжээ.

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocnin (108.181.115.137) 2025 оны 03 сарын 13

Dalai lam , towiig sahih yzel, adcnilsan hycnin .. ene bygd bid cnin oorsdoo yugaa urih yu hiihee medeh erhtei ardcnilsan uls gedgee batalj bgaa hereg .

1  |  0
ИРГЭН(103.57.95.212) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Ард(45.117.32.4) 2025 оны 03 сарын 13

Хэдэн баячууд томчууд төрөөс төрсөн тэрбумтанууд гэх мэт нь очиж аргалуулах энэ тэр болж очоод л бөгсийг долоон бөхөлзөөд л нөгөөх нь буцна биз мань ардуудад ямар ч падлий байхгүй

1  |  0
Хөх Монгол(202.179.29.29) 2025 оны 03 сарын 13

Бид тусгаар улс тул хятадууд юу гэх нь хамаагүй.

1  |  0
Top