Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.
Тэрбээр энэ сарын 22-ныг хүртэл Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийх юм. Айлчлалын хүрээнд "Бямба гаригийн 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа Ням гаригт 9.30-11.30 цагт Улаанбаатар паласт айлдах юм.
Түүнчлэн Даваа гарагт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд "Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцно. Харин Мягмар гарагт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын цол хэргэм хүртээх арга хэмжээ болно" гэдгийг Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж дээрх хөтөлбөрт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй гэдгийг ч мөн онцлон хэллээ.
Түүнчлэн Их тэнгэрийн аманд багшийг буцах өдрийн өглөө буюу 22-ны өглөө хэвлэлийнхэнд зориулж хэвлэлийн бага хурал хийх аж.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )
Gaitai hog yumaa yah geed ireed baidii