”Түншлэлийг бэхжүүлэх хамтын орон зай” төсөлд гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

“Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв” ТББ Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрийн (DAP) тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, "Түншлэлийг бэхжүүлэх хамтын орон зай" төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Энэ төслийн хүрээнд үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийн туршлагаа харилцан хуваалцах, нөгөө талаас даван туулагчдад зориулсан дэмжлэгийн орчинг бий болгосноор тэднийг эрх мэдэлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтнүүд болон даван туулагчдын бүтээлчээр хамтран ажиллах орон зайг хөгжүүлэх юм. 

Энэ нь шинэчлэгдэн батлагдах Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл алхам болж байгаагаараа мөн онцлог ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top