Ойрын өдрүүдэд цочир хүйтэрч, -47 хүрэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан билээ.
Үүнтэй холбогдуулж сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар амраах асуудал яригдаж байсан ч Салбарын яамнаас тодорхой шийдвэр гаргаагүй байсан юм.
Тэгвэл өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь цочир хүйтрэх үеэр -40 хүрвэл сургууль, цэцэрлэгийг амраана хэмээжээ.
Тэрээр өмнө нь “ОБЕГ-аас шаардлагатай гэж үзээд манайх руу албан тоот хүргүүлсэн тохиолдолд яамнаас шийдвэр гарна. Одоогоор өөрчлөлт орох асуудал хөндөгдөөгүй байна” хэмээж байсан юм. Мөн эцэг эхчүүд, олон нийтийн зүгээс ч сургууль, цэцэрлэгийг түр амраах шийдвэр гаргахыг шаардаж байсан билээ.
Сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай хуулийн 15.З-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” хэмээн заасан байдаг аж.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )
Зөв шдээ
Tsetserleg amarval huuhed hen harah ve Etseg ekhchuud ajlaa yaj hiih ve Ssin bodojshiid gargaasai
Khuuhduudiinhee asuudliig yam ni shiid OBG shiid khurguulmeer ymaa uul ni tolgoi ni uruu kharsan togtoltsoo gej ene dee ireeduin tuluu hetii bodlogo gej alga daa
хүүхэдүүд ханиаднаас салахаа байлаа ангидаа очоод ханиад эсвэл нус нь гоожоод ирэх юм бас даараад бн гээд бага охин минь явахгүй бид зодоон болж байж явуулж бн түр хаачихвал яасан юм бэ
Сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай хууль гэж байнаа?
Demjij bnaa surguuli tsetserlegiig amraasan deer shvv
гарчиг марчигаа хянаж мяначихаад гаргачихад яадаг байна. Ингэж бичвэл энэ хэдэн сэтгүүлч нэртэй сэтэртэнгүүдэд яаж уншигдах бол
Амраахад нэг хүндрэл байна. Байрны хүүхдүүд хөдөө гэртээ очих гэнэ. Гэр рүү нь явах зам хаагдсан байдаг. Үүнээс болж асуудал үүсэж магадгүй.
Зөв шүү дэмжиж байна амараасан нь дээр шүүдээ