Гаалийн үзлэгээр эрүүгийн шинжтэй ноцтой зөрчил илрүүлжээ

2016 оны 11 сарын 17

Гаалийн ерөнхий газар арваннэгдүгээр сар гарсаар эрүүгийн шинжтэй хоёр ноцтой зөрчлийг илрүүлжээ. 

1. 2016 оны арванэгдүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р галт тэрэгний 143 дугаартай тээшийн вагонд Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгалт хийж тээшийн вагоны агааржуулалтын хоолой, ажлын өрөөний дээд тал, тээшийн заалны хаалганы дээд тал, нүүрсний саван дотор гэсэн газруудад 109.5 кг зээрийн эвэр, 18 кг байгалийн чулууг нуун хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг  хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлж холбогдох байгууллагад шилжүүлэв.

2.Сайншанд дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчид 2016 оны арваннэгдүгээр сарын 04-нд Ханги боомтод улсын хилээр гарах чиглэлд иргэн Б-гийн жолоодсон .. дугаар бүхий саарал өнгийн УАЗ фургон машинд гаалийн үзлэг шалгалт хийхэд тухайн машин нь нуувч болгон тоноглосон давхар шалтай, мөн давхар тааз хийж хаягдал хөнгөн цагааны хайлшаар халхавчлан 84 төрлийн түүх соёлын болон бусад эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэв. 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.50) 2025 оны 03 сарын 13

yadag shaarnuud be? hayadat bol uhsen hun ch abna shuu abna geed zar ogbol manaihan margaashnaas ni ehleed bie bie nudraad l ehleh bh shuu

1  |  0
Deemii(221.167.217.196) 2025 оны 03 сарын 13

Eh ornoosoo yrvasan ym shig sanagdaj bna.Hairan soeliin ov ,barigdahgvi hichneen garsan bol...

1  |  0
ЗОЧИН(202.9.43.190) 2025 оны 03 сарын 13

Мэдэгдэж баригдан нь энэ байх мэдэгдээгүй хичнээн хүн юм гаргасан нь бүү мэддээ. Хуулиа чангалах хэрэгтэй гэмт хэрэгтэнгүүд хууль сул болхоор дахин дахин гэмт хэрэг хийхээс айхгүй бна.

1  |  0
Top