Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлэлцүүлэг өрнүүлэв

2016 оны 11 сарын 17

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн А/76 тушаалын биелэлтийг хангаж “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт  хэлэлцүүлгийг 2 шаттайгаар зохион байгууллаа.

Нэгдүгээр шатыг Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангийн хэмжээнд хэлэлцүүлж, ангиудын хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг 2 дугаар шатанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын зааланд хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах аврах ангиудын захирагч, салааны захирагч нар оролцож, саналаа солилцлоо.

Хэлэлцүүлгийг аврах ажиллагааны болон гал түймэр унтраах явцад тохиолдсон бэртэл гэмтэл, гэнэтийн ослыг бууруулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэмд оруулах өөрчлөлт, нэмэлт заалтууд, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл түүнийг чанар, стандартад оруулах өөрчлөлтүүд, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ, дадлага, сургалтын талаарх асуудлуудын хүрээнд явуулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top