Заган ойг сэргээнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод юм. БОНХЯ заган ойг сэргээхэд анхаарал тавьж байна. Тус яамны Ойн газрын мэргэжилтнүүд өнгөрсөн зун Дундговь, Дорноговь, Баянхонгор аймагт ажиллан, ой зохион байгуулалт хийжээ. Монголын эрдэмтэд загийг үрээр тарьж ургуулах технологийг лабораторийн түвшинд нээсэн ч үйлдвэрлэлийн шатанд шилжих үйл явц нь зогсонги байдалд ороод байсан юм байна. Тиймээс энэ байдалд анхаарч, заг мод үржүүлэх технологийг хөгжүүлэх зорилготой 10 жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм байна.

 

С.Алдар    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top