Монгол Улс Тээврийн хэрэгслийн Улсын дугаарын тэмдэгт баримтлах MNS 4410:2002 стандартыг мөрддөг. Гэвч сүүлийн үед энэхүү стандартыг мөрдөхгүй байх тохиолдол олон гарсан учраас автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг компаниудад шалгалт хийж, стандарт мөрдөөгүй 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн байна.
Улсын дугаарын тэмдэгийн үндсэн материал нь хөнгөн цагааны хайлш байх ёстой бөгөөд зузаан нь 1.0-0.2 мм, будаг эсвэл гэрэл ойлгогчоор хийсэн байж болох аж. Дугаарын тэмдэгийн үсэг, тоо, хүрээ нь тохирох хэмжээ, өнгийн бэлдэц дээр товойлгон хэвлэж, зохих өнгөөр ялгасан хийцтэй байх ёстой. Мөн Олон улсын замын Венийн конвенцийн дагуу улсын дугаарын тэмдэг дээр улсын нэрийн товчлол “MNG” болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болно гэсэн байдаг.
Автомашин, мотоциклын улсын дугаар гурван үсэг, дөрвөн тоо, Трактор, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийнх хоёр үсэг, дөрвөн тооноос бүрдэх юм байна. Автомашин, трактор, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаарын ялгах үсэг нь тооны ард, харин мотоциклынх урд нь байна. Бүх төрлийн автомашины улсын дугаарын тэмдгийн дэвсгэр нь цагаан, тоо, үсэг, хүрээ нь хар өнгөтэй, УБ эсвэл УН серийг заасан цагаан толгойн үсэг байх талаар заасан байдаг. Харин дипломат болон олон улсын байгууллага, тэдгээрийн ажилчдын тээврийн хэрэгслийн дугаарын тэмдэгийн дэвсгэр нь улаан, тоо, үсэг, хүрээ нь цагаан, ДК, ОУ тэмдэглэгээтэй байх ёстой ажээ.
О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 2 )
End yamar zurchil dutagdal gargasan tuhai bicheegui baina Ene ni hudal baigaag haruulj bna. Mun manai komrani Deer hun irj shalgaagui shuu dee! Deed gazryn tushaaltan uuriin ah duusiin kompania orlogotoi bolgoh gesen huuramch ajillagaa baina. Yamar yamar kompaniud ””uldsen””-iig harnaa, tegj baigaad temtsenee. Odoo ursulduuniig ingej hyalbarchildag bolson baina! Humuus ee!