Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн удирдлагууд иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардууллаа.
Тодруулбал, 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхарын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээсэн байна. Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 17-р зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган, гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож хамтран ажилласан М.Мөнхтөрд шагнал гардууллаа.
Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл ( 1 )
МЭДЭЭГЭЭ ОЙЛГОМЖТОЙ БИЧЭЭЧЭЭ