Тусгай сургуулийн 25 хүүхдийг харааны шилтэй болгожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

2016 онд Монголын Тусгай Олимпийн хорооны “Эрүүл тамирчин” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 180 хүүхдийг дөрвөн төрлийн эрүүл мэндийн үзлэгт хамруулахад тэдний дунд харааны бэрхшээлтэй хүүхдүүд олон байсан байна.

Тэгвэл “Ихэр талст” нүдний эмнэлэгийн их эмч П.Цэрэндаваа болон ажилтан Ц.Хашчулуун, Ж.Цэнгэлт-Од нар нийслэлийн 25, 55, 70 дугаар тусгай сургуулийн нийт 25 сурагчдад тохирсон нүдний шилийг нь хийж өгч, сэтгэлийн дэм хайрлажээ.

“Ихэр талст” оптикалийн ажилтан Ц.Хашчулуун нь Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар болон нийгэм тэднийг хэрхэн хүлээж авдаг тухай нилээдгүй зүйлсийг ойлгосон нь ийнхүү тусламжийн гараа сунгахад нь чухал нөлөө үзүүлсэн ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top