Хамгийн хямд ажиллах хүчтэй гэгддэг улс хүртэл цалингаа нэмж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Электрон үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогдох “Hon Hai” компани ажилчдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргажээ.

Тайвань дахь ажилчдынхаа амьдралын төвшинг дээшлүүлэх зорилготойгоор цалингийн хэмжээгээ өсгөж байгаа аж. Эхний ээлжинд 10 мянган ажилчдын цалинг өсгөхөөр төлөвлөсөн бөгөөд ирэх сараас хэрэгжүүлж эхлэх юм байна. “Компаниас хэрэгжүүлж буй энэ бодлого нь маш том давуу тал гэж бодож байгаа. Тайваны ажилчдынхаа амьдралыг дээшлүүлэн, тогтворжуулах зорилготой” хэмээн нарийн бичгийн дарга Терри Гу хэлжээ.Тус компани нь дэлхийд алдартай гар утас, электрон барааны фирмүүд болох  Foxconn, Apple-ийн эцэг гэгддэг аж. Цаашид зөвхөн Тайван гэлтгүй бусад орон дахь салбартаа ч анхаарлаа хандуулна гэдгээ албаныхан хэлжээ. Хятад дахь салбарын ажилчид л гэхэд “Удаан хугацааны турш бага цалингаар ядуу амьдарч байна” хэмээн гомдоллож, ажлаа хаяхаар зэхэж байсан ч ийнхүү болж байгаа бололтой. 

Foxconn компанийн хувьд, Хятад дахь салбарынхаа цалинг 25 хувь хүргэн өсгөж байгаагаа урьдчилан мэдэгдсэн байна . 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top