Оройн цагаар тээвэрлэлт хийж буй жолооч нар онцгойлон анхаарна уу

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Өнөө маргаашдаа хүйтний эрч суларч өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байгаа бөгөөд Орон нутгийн замын зарим хэсэгт хунгарласан цас хайлмагтаж шөнөдөө гөлөөн үүсч болзошгүй тул оройн цагаар тээвэрлэлт хийж буй жолооч нар анхаарал болгоомжтой замын нөхцлийг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мөн 17, 18-ны өдрүүдэд цаг агаар эрс муудаж, хүйтний эрч чангарч болзошгүй тул хот хөдөөд зорчиж буй иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, иргэд зорчигчид дулаан хувцаслах, хувийн бэлтгэлээ сайтар базааж замд гарахыг анхаарна уу!!!

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top