Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, ИТХ-ын даргаар Б.Цэрэн нар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан  дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны хурлын зааланд боллоо. ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 18 нь МАН, 14 нь АН, хоёр, Бие даагч 34 нь ирсэн бөгөөд 96 хувийн ирцтэйгээр хуралдаан албан ёсоор хуралдсан юм.

Дүүргийн ИТХ-ын даргаар ХУД-ийн МАН-ын дэд дарга, дүүргийн хурлын Төлөөлөгч Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг даргаар, НИТХ-ын Тэргүүлэгч, Дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан нар 35 саналаас 20 төлөөлөгчийн саналаар сонгогдов. Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Цэрэн, Э.Бодьцэцэг, Ч.Базарзаяа, Д.Даваадорж, М.Батсайхан, Т.Рэгзэдмаа нар , Бие даагч  А.Мөнх-Амгалан нар сонгогдлоо.

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top