Техникийн зохицуулалтын төсөлд санал өгөх систем

2016 оны 11 сарын 15

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах бодлогоо  хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүний шаардлагуудыг бий болгож байдаг. Эдгээр шаардлагууд нь олон улсын худалдаанд шаардлагагүй саад тотгоруудыг бий болгохоос зайлсхийх талаар Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдаан дах техникийн саад тотгорын тухай”, “Эрүүл ахуй, хорио цээрийн тухай” хэлэлцээрүүдэд заасан.  

ДХБ-ын Гишүүн орнууд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ нь олон улсын худалдаанд нөлөөлж болзошгүй  тохиолдолд  батлагдахаас нь өмнө бусад Гишүүн орнууд санал өгөх боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдэгдэх үүрэг хүлээдэг.  

Дэлхийн Худалдааны Байгууллагаас боловсруулсан ePing систем нь төр, хувийн хэвшлийн хэнд болов  дараах боломжуудыг бүрдүүлнэ. Үүнд:

·  Техникийн зохицуулалтын төслийн талаар мэдэгдлийг цаг цаг тухайд нь хүлээн авах боломж бүхий уг системд бүртгүүлэх

·  бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн сонирхсон бүтээгдэхүүний талаар мэдэгдлийг хүлээн авах, түүнд саналаа өгөх

·  үндэсний түвшинд хэлэлцүүлэгт оролцох зэрэг боломжтой.

Иймээс уг системд бүртгүүлэн ашиглана уу.

 

Лавлах утас:  263860

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top