Өнөөдөр болох зарим үйл явдал /2016.11.15/

2016 оны 11 сарын 15

09:00-12:00 цагт

- Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан “Үндэсний чанарын чуулган 2016” болон “Үндэсний чанарын шагнал” гардуулалтын үйл ажиллагааг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд зохион байгуулна. Уг арга хэмжээг Монгол Улсын Шадар Сайд нээн оролцох бөгөөд холбогдох салбарын төрийн болон төрийн бус байгууллагын, аж ахуйн нэгж газруудын төлөөллүүд “Чанар ба өрсөлдөх чадвар”, “Чанар ба үйл ажиллагааны засаглал” гэсэн хоёр хэлэлцүүлэг хийн харилцан мэдээлэл туршлага солилцоно. Утас:  99006864

- Хими, химийн технологийн хүрээлэнгийн 306 тоотод ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99052474, 99045949

10:00 цагт

- Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болно. 
Хуралдаанаар:
- Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 
- Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал зэрэг бусад асуудлыг хурлаар хэлэлцэх юм. Утас: 96346465, 86565055

- ШӨХТГ-ын 905 тоотод "Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах" дэлхийн 7 хоногийн хүрээнд ШӨХТГ –нь ЭМЯ, ХХААЯ, МХЕГ, НЗАА, НЭМХ-үүдийг хамруулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллна. Утас: 1800-1284, 51-263675

- НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзана. Утас: 325044

 

11:00-12:00 цагт

- Соёлын Төв өргөөнд "Монгол наадам"-ын өрөөнд Ерөнхий менежер Болдбаатар Хүй долоон худгийн "Монгол наадам" цогцолборт нийслэлийнхэн очиж гулгадаг "UB Resort" цанын бааз байгуулж, дөрвөн улирлын шинжтэй болгож байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 325044 99931267

11:30 цагт

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Шри Ланк улс, Тажикстан Улс, Бразил, Алжир, Араб, Грек, Мальта, Херцеговина, Эстони Улсуудын элчин сайдууд итгэмжлэх жуух бичиг өргөн барина.

- Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын танхимд Нийслэл хотын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, 2016 оны эхний 10 сард үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт, анхаарах асуудал, Нийслэлийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хүргэнэ. Утас: 91994373

12:00 цагт 

- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс Ардчилсан намын шинэчлэл бодитой явагдахад түлхэц болох үүднээс 11-р сарын 16-нд болох ҮЗХ, мөн 12-р сарын 6-нд болох Намын их хуралд оролцох төлөөлөгчддөд албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

- Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн Олон улсын хоёрдугаар уралдааны нээлт Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд болно. Тэмцээнийг БСШУСЯ, Хөгжим Бүжгийн Коллеж, “Б.Шарав сан” болон Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, УДБЭТ, УДБЭЧ, СУИС хамтран зохион байгуулж байна. Утас: 88021062

12:30 цагт

- MN25 телевизийн хурлын зааланд Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 28-нд эхлэх талаар Монголын Үндэсний Чөлөөт Зурхайчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийнэ. Утас: 99634840

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top