Цас хайлуулах 85 тн бодис цацлаа

2016 оны 11 сарын 14

Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ амралтын өдрүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал 2016 оны 11 сарын 13-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Моносын уулзвараас 22-н товчоо, Зуслангийн чиглэлийн зам, Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам, Нарны гүүр, Сансрын тунель, нүхэн гарцууд, Сөүл, Цэрэндорж, Зориг, Юнеско, Намьянжү, Чагдаржав, Олимп, Их монгол, Нисэх, Богд уулын арын зам, Дунд гол, Гэндэн, Ганди, Цайз, Ботаник, Цагдаагийн академи, Хувьсгалчид, Баянхошуу, Толгойт, Таван шар, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Энэбиш, Өргөө, Ард Аюуш, Чингүнжав, Гурвалжингийн гүүр, Энхтайваны гүүр, Нэгдүгээр хорооллын арын зам, Бэлх, Сэлх, Чингэлтэйн өргөн чөлөө, Дэнжийн 1000-н зам, 32-н тойрог, Яармаг, Яармагийн гүүр, Зайсан, Засгийн газрын ордоны хоёр тал, Хүнсний 4-р дэлгүүр, Их Тойруугийн замуудад 12 машин, 355 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилллаж, нийт 85тн бодис цацсан байна.

Явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс цас орсон даруйд явган хүний замыг цас үлээгч болон шүүрээр цэвэрлэж байна. Сүхбаатарын талбайн цасыг цэвэрлэхэд 25 хүн, 11 машин ажиллаж, 30 рейсээр 120 тонн цас цэвэрлэж ажиллалаа гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.112) 2025 оны 03 сарын 13

Худлаа яриад л Цас орсон өглөө эрт замаа цэвэрлэчихвэл зүгээр сэн Заавал давс цацах хэрэггүй ш дээ Улам л мөстөж хөлдөнө Өнөөдөр Хан уулд цэвэрлэж байгаа юм нэг ч алга Давс цацах чинь зөөлөн уур амьсгалтай газрын технологи Үүнийг мэддэггүй юмуу даа Дарга нар аа

1  |  0
дорж(202.131.225.2) 2025 оны 03 сарын 13

худлаа гэвэл замын цагдаагаас асуу, зам талбайгаа нүдээ нээгээд хар даа хотын дарга Батболд гуай бүх юм нүдэн дээр чинь ил байхад яаж ингэж худал хуурамч зүйл бичиж чадаж байна зөвхөн зам талбайн хальтаргаанаас үүдэн 10 гаруй хүн гэмтэж 6 хүн нас барсан тухай мэдээллийг сая сайтад нийтэлсэн байна . эрхэм сэтгүүлч та хариуцлагатай бай мөнгө чухал биш шүү эрдэнэт хүний амь нас илүү гэдгийг сана

1  |  0
гэрлээ(202.131.225.2) 2025 оны 03 сарын 13

мөн хуцваа чи хэзээ хаана 85 тонн бодис цацачихаваа худал ярьж, хуурамч мэдээ оруулж хэдэн төгрөг салгадаг, саадаг аргаасаа салаач өчигдөр, уржигдар гадуур алба амины ажлаар зөндөө явлаа элс давс бодис цацсан нэг ч машин харагдаагүй хэдэн ТҮК-ийн ажилтангууд л харагдсан шүү урьд засгийн газар ингэж цастайгаа зууралдуулдаггүй дорхноо цэвэрлэдэгийг санаж байна. Иймэрхүү маягаар худал мэдээ бичүүлчихээд бодисоо цацсанаар зарлагадаж мөнгө идэх арга сүвэгчилсэн сэтгүүлч болон бусад холбогдох албан тушаалтангуудыг АТГ, МХЕГ, ЗТЯ шалгаж ард нийтэд мэдээлэх хэрэгтэй , худлаа гэвэл замын цаг

1  |  0
Саки(66.181.188.153) 2025 оны 03 сарын 13

Энэ гарчгийг юу гэж ойлгох вэ. Мөн мундаг хүн бичиж дээ зайлуул

1  |  0
Top