Сүүлийн үед шөнийн цагаар гарах гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, Цагдаагийн байгууллага өглөөний 06:00 цаг хүртэл эрс ачаалалтай ажиллах болжээ. Үүний шалтгааныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсонтой холбоотой гэж үзэх хүн ч олон байна. Тухайлбал, сансарын “Баянцээл”-ийн ойр орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн гэнэ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхэлжээ.
Нэгдсэн шалгалтыг хамгийн эхэнд Баянзүрх дүүргийн гурав, долдугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг баар цэнгээний газруудад хийсэн байна. Шалгалтаар долдугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 ААН-ээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг ба сансарын үйлчилгээний төв орчимд 33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогджээ. Эдгээр газруудаас 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилж худалдаалсан, гар дээрээс согтууруулах ундаа борлуулсан зэрэг олон зөрчил илэрчээ.
“Баянцээл”-ийн ойр орчимд байрладаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын ихэнхи нь орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс тус газарт амьдардаг иргэдийн тав тух алдагдаж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа аж.
Оршин суугч: 00:00 цагт баар ресторануудыг хаадаг шийдвэр байсныг цуцлаад 4 цаг болгосноос хойш бүүр замбараагүй болсон. Баар ресторонууд олон байгаа нь залуусыг эвдэж байна. Үүнээс болоод архи, тамхинд орж, гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн.
Оршин суугч: Баарыг хаах талаас нь арга хэмжээг авч өгөөч ээ. Эсвэл баар, рестораны ажилладаг цагийн хууваарийг хуучнаар нь 00:00 цаг болгож өгөөч ээ гэж хүсч байна. Шөнийн 04:00 цаг болсоноор улам л зодоон цохион ихэсч байна. Дуу чимээ их байгаа нь амгалан тайван байдлыг ихээр алдагдуулж байна.
Дээрх иргэдтэй санал нийлэх хүн ч олон байгаа. Баар рестороаныг хаах цагийг сунгах шийдвэрийг өмнөх хотын захирагч Э.Бат-Үүл гаргаж байсан. Түүний гаргасан энэхүү шийдвэр нь олон сөрөг үр дагавар авчирсан гэж үзэх хүн олон байна.
Цаашдаа ЦЕГ-аас энэхүү шалгалтыг тогтмолжуулж, гэмт хэрэг хамгийн их гарч байгаа газруудад байнгын хяналт тавьж, ажиллахаар болжээ.
Б.Янжидулам

Сэтгэгдэл ( 7 )
Урьнь 24 цагаас хойш хууль зөрчиж ажилладаг байсан баарууд зориуд ингэж байгаа байх.
Орон сууцны байранд баар, ресторан, архи зардаг дэлгүүр ажиллахыг хориглох хэрэгьэй
Бат-үүл өөрөө шоучин болохоороо ийм юм хийсэн. Хэн тэрнийг тэр үед дийлэхэв дээ.Ялангуяа орон сууцны доор, дунд, хажууд зэрэгцээд байгаа баарнуудыг бүүүр хаах хэрэгтэй
24 цагт хаах хэрэгтэй. Гадныхан, жуулчид үйлчлүүлнэ гэж бодоод байгаа бол томоохон зочид буудлууд, өндөр зэрэглэлийн оффиссийн байрууддаа ажиллуулдаг юм байгаа биз. Орон сууцанд байгаа, хороолол дотор байгаа баар, караокег 24 цаг гээл хаах хэрэгтэй.
bat uul l ih buruut hun dee
энэ залуус арай дэнднээ
энэ буруу шийдвэрээ цуцлах хэргтэй хэтэрхий хэцүү байна