Төрийн сангийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр 15000 орчим иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсад ОХУ-д бүртгэлтэй 56 обьект байдаг байна. Эдгээр обьектуудад баригдсан байранд 15000 орчим Монгол иргэд өдийг хүртэл 26 жилийн турш өндөр түрээс төлж амьдарсаар иржээ. 10-аад жилийн өмнөөс Хувийн компаниуд ОХУ-тай гэрээ байгуулан байр түрээсэлж байгаа иргэдээс улам өндөр түрээс авах болсон байна. Хувийн компаниуд олсон ашгийнхаа хэдхэн хувийг ОХУ-д өгч үлдсэн хувийг өөрсдөө авдаг болжээ.
Сүүлийн үед тус байруудад амьдардаг Монгол иргэдийг хөөж, тог цахилгаан, усыг нь таслаж, Хятад, Солонгосын иргэдийн олноор нь суулгах болсон байна. Энэ бүх байдлыг нь эсэргүүцсэн иргэд олон удаа шүүх хяналтын байгууллагад хандсан боловч үл тоож, авч хэлэлцээгүй аж. Тиймээс төрөөс гадуурхагдан, аргаа барсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ. Хэрэв энэхүү байдлыг шийдвэрлэж өгөхгүй бол иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 0 )