Онлайн найзууд “жинхэнэ найз” биш

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Нийгэм даяаршихын хирээр хүмүүс онлайн орчин буюу фэйсбүүк, инстаграм, твиттэр зэргийг ашиглан найз нөхөдтэй болохыг илүүд үздэг болжээ. Тэгвэл тэрхүү онлайн орчинд нөхөрлөсөн найзууд яг жинхэнэ найз мөн эсэхэд та дүгнэлт өгч сурахыг сануулж байна. Учир нь зүс үзээгүй, уулзаж танилцаагүй хүнтэй хувийн чатаараа холбоо тогтоож, маш удаан хугацаанд харилцсан байлаа ч тэр хүн таны бодит амьдрал дээрх найз мөн гэдэгт итгэхэд бэрх юм.  Онлайн найзаа бодит найз хэмээн хүлээн авч, цахим гэмт хэргийн золиос болж буй мянга мянган хүн байдаг гэдгийг энд сануулъя.

Эрхэм уншигч танд өөрт болоод ойр дотныхоо хүмүүст зайлшгүй сануулах ёстой “Нийгмийн сүлжээний аюулгүй байдлын тухай үндсэн ойлголт”-уудыг танилцуулж байна.

  • Танихгүй хүмүүстэй битгий найз бол
  • Нууц үгээ бусадтай бүү хуваалц
  • Өөрийн хувийн мэдээллээ бүү хуваалц
  • Өөрийн нэр хүндээ хамгаал-хуваалцах гэж буй зүйлээ үнэхээр бусдад харуулахыг хүсэж байна уу гэдгээ сайтар бод
  • Хэнд итгэхээ сайн бод-дүр эсгэгч ч байж мэднэ шүү
  • Танихгүй хүмүүстэй харьцахдаа вэб камер битгий ашигла
  • Аливаа зүйлийг нийтлэх, түгээх, татаж авах болон чатлахын өмнө сайтар бод
  • Онлайн найзтайгаа уулзах – чи үнэндээ яг хэнтэй уулзаж байгаагаа мэдэх үү?
  • Хэрвээ онлайн найзтайгаа уулзах гэж байгаа бол насанд хүрсэн хүн эсвэл итгэлтэй найзтайгаа цуг яв. Өдрийн цагаар олон хүнтэй газар уулз гэх мэт нь онлайн ертөнцийн харилцаанд баримтлах энгийн зүйлс юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top