Т.Карма: Бичлэгийг нягталж сонсвол цөхрөнгөө барсан багш хүний дүр л харагдана

2016 оны 11 сарын 14

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Карматай ярилцлаа.

-Таны нэгэн хүүхдийг загнаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

- Би хэл яриа, өөрийгөө илэрхийлэх болон авиа зүйн буруу зуршил, ээрүү гацааг арилгах сургалт явуулдаг юм. Энэ оны зургадугаар сарын 01-ээс сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг зорьж ирсэн цөөнгүй хүүхэдтэй ажиллалаа. Энэ хугацаанд нэг ч эцэг, эх гомдол мэдүүлж ирээгүй гэдгийг онцлох байна. Олон ч хүүхдийг хэл ярианы бэрхшээлээс салгасан. Гэтэл арваннэгдүгээр сарын 02-ны өдөр сургалтын төв дээр минь “Ийгл” телевизийн сэтгүүлч н.Болортуяа, зураглаачийн хамт “Та хүүхэд дарамталдаг хүн байна. Хичнээн хүүхэд дарамталсан бэ” гэсээр орж ирсэн. Чухам хэн гэдэг хүүхдийн эцэг эхээс та бүхэнд ямар гомдол очсоныг тодруулж өгөөч гэхэд тайлбар өгөөгүй. “Таны хүүхэд дарамталж байгаа бодит мэдээлэл, бичлэг бидний гарт байгаа” гээд элдвийн асуултаар булж, загнах, сүрдүүлэх хандлага гаргасан. Би учрыг нь ойлгоогүй учир түүнд тайлбар өгч, зураг авахуулахаас татгалзсан юм. Болортуяагаас Чимэддондог гэдэг хүн гомдол гаргасан тухай л мэдсэн. Тэднийг явсны дараа би бүртгэлийн дэвтрээ шүүж, овгоор нь хүүхдийг хайсан юм. Тэгээд болсон бүх үйл явдлыг сэргээн санасан. Яагаад тийм бичлэг хийгдсэн талаар хэлэх үг ч надад байгаа.

-Яагаад?

- 2016 оны  наймдугаар сарын 16-нд над дээр хоёр залуу хүүгээ дагуулж ирсэн юм. Хүүгийн эрх ашгийг хүндэтгэж, нэр, сургууль, хаягийг нь дурдмааргүй байна.

Би сургалт явуулсан хүүхэд бүртээ тэмдэглэл хөтөлдөг. Хүүгийн анх ирсэн байдлын талаар тэмдэглэлд “Эрүү зуулттай, зарим гийгүүлэгч авиаг дуудаж чаддаггүй. Мөн 29 дүгээр сургуулийн хэл заслын багш дээр хоёр жил хичээллэсэн ч үр дүн гараагүй, өөртөө итгэлгүй” гэсэн эцэг эхийн хэлсэн тодорхойлолт бичигдсэн байгаа.

Хүүг шалгахад М үсгээс бусад нь засагдаагүй хүнд хэлбэрийн буруу зуршилтай хүүхэд байлаа. Би юу ч гэсэн адил төстэй Л, Р үсэг дээр нь ажиллая гэдгээ аав ээжид нь хэлсэн. Нэгэнт эцэг эх нь надад найдаад авчирсан учраас чадлынхаа хэрээр хичээгээд үзье л гэж бодсон юм. Халширч бэргээгүй, бусад хүүхдээс хэд дахин илүү хүч, чармайлт гаргаж, шургуу ажилласан.

Би хүүхдэд ойлгуулан ухааруулах, харьцуулах, магтах зэмлэх, аргадах, урамшуулах, гуйж гувших, уурлаж загнах гээд олон л аргыг хэрэглэдэг. Хүүгийн хэл, хэллэгийг засахын тулд янз бүрээр оролдсон, мэддэг чаддаг бүхнээ л шавхсан. Гэвч ямар ч үр дүн гараагүй. Над дээр олон хэлний бэрхшээлтэй хүүхэд ирдэг. Түүнээс хамгийн хэцүү нь тэр хүү байсан. Би цөхөрч эхэлсэн, гэхдээ шантраагүй,  ямар сайндаа ганц удаа “Р” үсэг үл ялиг чичирч хэлэхэд нь магнайгаа хагартал баярласнаа бичиж үлдээсэн байх вэ дээ.

Тэр хүүтэй ганцаарчлан хичээллэж байсан болохоор бусад хүүхдийн дэргэд ичээж зовоосон, бусадтай харьцуулан дарамталсан ямар ч зүйл байхгүй ээ.

Харин есдүгээр сарын 5-нд хүүгийн эцэг ирээд “Бид хүүгээ сургалтад явуулахаа болилоо” гэж хэлсэн. Өөр нэг ч гомдлын үг унагаагүй, юу ч болоогүй юм шиг хүүхдээ авч явсан. Гэтэл тэрээр хоёр сарын дараа миний эсрэг гомдлоо “Ийгл” телевизийн сэтгүүлч Болортуяад гаргасан юм байна. Хамгийн сүүлийн хичээл дээр хүүгээрээ нууцаар бичлэг хийлгэсэн нь тэр байж. Тэр бичлэгээс миний цөхрөнгөө барж, тэсэрч байсан хэсгийг зориуд таслан авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацуулсан байна лээ. Хэрвээ нууцаар бичсэн бичлэгийг бүгдийг нь сонсвол аргадаж эхлээд аргаа барж цөхөрсөндөө аашилсан багш хүний дүр л харагдах байх.

Энэ хүүхэд маань багшийн үгийг ойлгохтойгоо болсон V ангийн хүүхэд, хэл ярианы хөгжил муутай болохоос биш оюуны хомсдолтой, эмзэг бага насны хүүхэд биш. Гэтэл уурлаж, аашилсан хэсгийг нь эвлүүлэн тавьж, олон нийтэд миний нэр төрийг нь гутаах сэтгүүлч хүний ажил гэж үү. 

Мэдээж болсон явдалд  би өөрийгөө огт буруугүй гэж хэлэхгүй. Ер нь бид хүний үгийг сонсохоо больж дээ. Хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд аргаа барсан эцэг эхчүүд зорьж ирээд, “манай хүүхэд бүүр үг сонсохоо байчихаад байна, хүүхдийг минь сайн загнаад өгөөрэй, загнуур дутаад байгаа нөхөр” гэж гуйдаг тохиолдол ч байдаг. Ер нь багш хүүхдээ өөрчлөгдөөсэй, өөрийгөө дайчлаасай гэсэндээ загнаж зэмлэдэг шүү дээ.

- Хүүхдэд ёс бус үг хэрэглэсэн учир хүмүүс дургүйцэж байх шиг байсан. Энэ талаар?

- Үгийг хэлүүлэхэд үсэгний байрлал хамааралтай учир Л, Р үсэг хамт орсон үг ашигладаг юм. Илэрлээ, лаларлаа, баярлалаа гэх зэрэг үгийг хэрэглэдэг. Монгол хэлний үгсийн сан баялаг юм билээ. Лалар гэдэг нь духан дээрээ ганц нүдтэй бурханы нэр. Хүмүүс доромж утгаар нь ойлгоод байна. Би энэ үгийг доромж утгаар нь хэрэглээгүй. Сургалтдаа л ашигласан үгийг минь гуйвуулсан байна. Мөн хэлний байрлалыг засахын тулд халбага мод хэрэглэдэг. Халбага модоор хэлийг засаж өгдөг. Эмнэлэг дээр хүүхдийн хоолой үзэхэд модон халбага ашигладаг шүү. Сургалтад ашигладагийг нь мэддэггүй хүмүүст буруу утгаар ойлгогдох нь аргагүй ээ.

 

- Та хүүгийн ээж, аавтай нь холбогдсон уу?

- Холбогдсон. Хүүгийн эцэг, эх хоёр хоёулаа сэтгүүлч хүмүүс юм билээ. Мэргэжлийн хүмүүс байж яагаад мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад бодитой баримттай өгч болоогүй юм бол гэж гайхаж сууна. Хэрвээ надад үнэхээр гомдсон, сургалтад минь сэтгэл дундуур байсан бол надад хэлж болно шүү дээ. Хэрвээ тэрээр эцэг хүний байр сууриар хандсан бол телевизэд хандахын оронд иргэний гомдол барагдуулдаг шүүхэд хандах ёстой байсан юм.

Чимэддондогтой  уулзаж, буруу зөвөө шулуухан ярилцахад “Та ажлаа тайван хий. Би “Ийглийнхэнтэй утсаар ярья” гэхээр нь би орхисон. Нэвтрүүлэг гарах сураг сонсоод Чимэддондогтой дахин холбогдоход “Би Ийглийнхнийг гуйлаа. Миний үгийг хүлээж авсангүй” гэсэн хариу өгсөн. “Ийгл” телевизийнхэнтэй очиж уулзсан. Мэдээний албаны ерөнхий редактор н.Хулан намайг уурлаж загнасан, сэтгүүлч н.Болортуяа уулзахгүй зугтаасан. “Ийгл”-ээр тэнцвэргүй хар мэдээлэл цацагдах нь нэгэнт тодорхой болсон учир шуугианыг хүлээцтэй давахаар шийдсэн юм.

Харин “Ийгл” телевизийн захирал Бадамдорж “Та нэгэнт хар мэдээгээр тэнцвэргүй мэдээлэлтэй гарчихсан юм чинь одоо цагаан мэдээгээр гарчихвал тэнцвэржчихнэ” гэж хэлж байсан. "Ийгл" телевизээр гарахгүй гэдгээ мэдэгдэж байна.

- “Ийгл” телевизийнхэн таны бичлэгийг зөвшөөрөлгүй тавьсан гэсэн үг үү?

-Хамгийн анх энэ асуудлын тухай ярьж ирэхдээ бичлэг хийчихсэн юм билээ. Уул нь намайг зөвшөөрөөгүй учир тэд надад бичлэг хийгээгүй гэдгээ мэдэгдэж, зураглаач нь унтраасан камераа буруу харуулаад сууж байсан юм. Гэтэл тэд миний итгэлийг эвдэж, нууцаар зураг авсан байсан. Тэрхүү зөвшөөрөлгүй авсан бичлэг, яриагаа арваннэгдүгээр сарын 7-ны өдөр “Ийгл” ТВ-ээр цацсан шүү дээ. Тэрхүү мэдээг зарим вэб сайтууд хуулан тавьж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд хүмүүс шэйрлэсэн. Одоо ч тавьсаар байгаа. Олон нийтэд мэдээлэл цацагдснаас хойш надад маш их дарамт ирсэн, сэтгэлзүйн хувьд хүнд цохилтод ороод байна. Би гэртээ харьж ч чадахгүй, гудамжаар тайван алхаж ч зүрхлэхгүй, даралт ихдээд олон хонож байна. Болсон явдлын учрыг мэдэхгүй байж, зүсийг нь ч харж байгаагүй олон хүн намайг эчнээгээр доромжилж, занаж байна. Хэрвээ сэтгүүлч н.Болортуяа надтай мэргэжлийнхээ ёс зүйн дагуу харьцаж, авсан мэдээллийнхээ үнэн мөнийг тодруулахыг хичээж, бэлтгэж байгаа мэдээллээ тэнцвэртэй байлгахыг хүссэн бол ийм зүйл болохгүй байсан.

-Сургалтын төвд тань хичнээн хүүхэд хичээллэдэг вэ. Хэр үр дүнтэй байдаг бол?

- Миний сургалтад хэл ярианы хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд их ирдэг. Ихэвчлэн сайн үр дүн үзүүлдэг шүү.  Би инээдтэй, нулимстай, баяр хөөртэй, гомдсон, баярласан гээд л тэдэнтэйгээ хүүхдийн сэтгэлээр л ханддаг. Зарим үед өөрөө ч уйлж байсан тохиолдол бий. Сайн үр дүн үзүүлсэн хүүхдээ хараад, сэтгэлд нар гийх шиг л болдог доо. Саяхан Баянхонгор аймгаас долоон хоногийн хугацаанд сургалтад суухаар нэг хүү ирсэн. Долоо дахь өдөр болоход ээрч, гацдаг байсан бол хэвийн болчихлоо. Маш хурдан засарсанд баярлаад л сууж байна даа. 

О.Ариунцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 52 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараа(66.181.186.119) 2025 оны 03 сарын 13

Энэ эцэг, эх нь дуракууд юм даа. Өөрсдөө заах харэгтэй . Энэ Кармад мөнгө өгж байхын оронд. Хэн ч танай хүүхдийг сайн зааж чадаахгүй. Багаас нь хувийн цэцэрлэг гэж эрхлүүлсэн одоо танай хүүхдийг хэн ч засаж чадаахгүй. Ийм нойль хүүхдийг авдаг Карма багш ч тэнэг юм аа. Моголын хэл зүгшрүүлэх чадаахгүй байхаад яах гэж авдаг юм бэ, дурак юм уу? Эцэг эх нь өөрсдөө л зовог доо. Бас өөдгүй эх байна даа. Ингэж гүйж байхын оронд хүүхэдтэйгээ ажиллах цаг гархах хэрэгтэй. Тэгэж чадаахгүй бол өөрсдөө хог чинь.

1  |  0
багш (66.181.184.97) 2025 оны 03 сарын 13

хатуу зөөлөнг тэнцүүлж байж юм сурдаг, үргэлж толгойг нь илээд инээгээд байвал одоогийн энэ залхуу нийгмийн, эцэг эхийн хүүхдүүд юм сурах уу? соц нийгмийн үед сургалт чанартай сайн хүүхдүүд ч нрм сайн сурдаг бсн одоо бол нрм ч уншиж чадахгүй малнууд, өргөдөл 3 үеийн түүхээ ч найруулаад бичччихэж чаддаггүй малнууд их байна цаана чинь э.эхчүүд өөрсдөө ёс суртахууны асар их доголдолтой нэг их хүүхэддээ хайртай царай гаргасан гэтэл гэртээ бол арслан барнууд бдг биздээ

1  |  0
Шударга иргэн(43.242.243.96) 2025 оны 03 сарын 13

КАРМА БОЛ ҮЙЛИЙН ҮР. ҮЙЛИЙН ҮР БОЛБООС ҮСНИЙ ҮЗҮҮРЭЭС НАРИЙН. ГЭМШСЭНЭЭ ХАРУУЛАХГҮЙ БОЛ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭЭД БАЙЖ ДЭЭ!

1  |  0
Шударга иргэн(43.242.243.96) 2025 оны 03 сарын 13

ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ ӨМӨЛЗӨЖ БАЙГАА ТАНЬ ТАНЫГ БҮҮР МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА. ЗҮГЭЭР Л УУЧЛАЛ ГУЙХТУН!

1  |  0
sarah(122.201.19.86) 2025 оны 03 сарын 13

yu we ene odoo yasanch amjilt olohgui shde ugaasaaa

1  |  0
Zochin(104.60.198.15) 2025 оны 03 сарын 13

Novshiin nahal avgai, kinond togloson ch dandaa bugs buur yarij ailguitsen, arhi dars uuj idej nargij tsengesen l durd toglodog biz dee, tiim baij hunii huuhded bas yugaa zaah geed baigaan

1  |  0
Zochin(104.60.198.15) 2025 оны 03 сарын 13

hun huniig zugeer neg tegej zagnadaggui l baihgui yu, buzriin muuhai ugeer shuu tegeed, yu gelee hooloi uruu ni halbaga gudarchih yumsan gej yu gej baigaan, chinii huuhdiig tegsen bol chi heruulcheeree ochood zagnaj baigaa baih daa

1  |  0
Zochin(104.60.198.15) 2025 оны 03 сарын 13

Za ta bolij uz dee, teneg hund yum yarij baigaa yum shig, hun er ni yaj ch buhimdaj, yaj ch argaa barsan bai tand tegej huuhed chichilj zagnah erh baihgui biz dee, yaj ch argaa barsan bai bitgii elgii ni avsan yum yariad bai daa, shuud l bagshlah erhgui bagshilsan bolohoor mergejliin chadvar dutmag baigaa ni ilt baina, ter huuhded yamar baigaa bol, ta ooroo zagnachihaad yu gene uu gertee ch harij chadahgui hetsuu bain gene uu, ooroosoo ichij uhmeer yum

1  |  0
дээгий(202.9.42.90) 2025 оны 03 сарын 13

Хүүхдийг бага насанд нь их загнах муулах нь маш муу үр дагавартай. Ялангуяа дуугай бай, чимээгүй бай гэх мэтээр. Би энэ явдлыг биеэрээ туулсан. Их загнуулахаар их аймхай буруу дуугарчих болов уу гсн зориггүй болдог. Би яг ийм болсон.

1  |  0
oooooooooooo(66.181.187.51) 2025 оны 03 сарын 13

ter neg oyunii homsdoltoi sogtuu uedee hiisen huuhedee umuurch baigaad hun bish nohoi bolgoh ni de ter aav eej uhaantai 2 ym ni bagshdaa zagnuulahgui haa holdoh ve erguu maluud ym da

1  |  0
Enkh(150.129.140.30) 2025 оны 03 сарын 13

Загнаж байж л хүүхдийг хүмүүжүүлнэ.Одооны хүүхдүүд үг сонсож чөдахаа больжээ

1  |  0
Hundlunguus haragch(202.9.40.95) 2025 оны 03 сарын 13

Uuriiguu umguuluh gej ih uzej bn aa , hunii huuhdiig zasah gej tsuhrunguu barna gej uy bhav dee

1  |  0
Baya(90.197.169.237) 2025 оны 03 сарын 13

Zaaj bolno, argachlal chini buruu bna. Muu muuhai ugeer zugeer l doromjilson bsan ter huuhdiig

1  |  0
Tungaa(49.191.11.106) 2025 оны 03 сарын 13

Za bid nar bagadaa bagsh daa zoduuldag l bsiishdee zarim bagsh nar bur aimaar heljil bdag bsan Yun nyaltsgai iin ene bol bas l ih tevcheer shaardsan ajil shuu

1  |  0
ХММ(103.57.92.187) 2025 оны 03 сарын 13

ИНГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨЖ ЯРИХААСАА ИЧЭЭЧ ЭЭ, ТИЙМ ДОРД ХАРААЛ ХЭЛЖ ЮМ СУРГАДАГ АМИЛСАН ЧӨТГӨР ХАА Ч БАЙХГҮЙ, ЕР НЬ ХЭНД Ч ЮУ Ч ЗААХ ЧАДВАРГҮЙ ГАМШИГ 70 УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР. ХҮНИЙ НЯЛХ ҮРИЙГ ЯАЖ ТЭГЖ ХАРААЖ ЧАДДАГ БУЗАР АМ БЭ, ХҮҮХЭД ТИЙМ ТӨВШИНД УЧРААС ЭЦЭГ ЭХ НЬ САЙН БАГШ ДЭЭР СУРГАХ ГЭЖ ЯВАА НЬ ТЭР Ш ДЭЭ ТЭНЭГ ЭМГЭН ШУЛАМ

1  |  0
Tuya(59.153.114.10) 2025 оны 03 сарын 13

Zevuun setguulch nar dandaa hunii muu uzne tuilshrana muuhai humuus

1  |  0
buz(103.229.120.57) 2025 оны 03 сарын 13

Ene odoo icheesei, baga nasni xuuxedtei ingej xaritsaj bolno geed bgaamuu. Uxsen xunii xel ch iim bxgui geed bsan. Bas arai shu, KARMA guai. Xelsen ugendee ezen bolox xeregtei, daraa ni xudlaa jon jon geed bxiin.

1  |  0
Муу байна Карма (70.58.9.229) 2025 оны 03 сарын 13

Лалар гэдэг угийг бас сайхан тайлбарласанд баярлалаа .

1  |  0
ганаа(43.228.129.53) 2025 оны 03 сарын 13

ер нь бол хүний хүүхэд загнах гэдэг маш буруу

1  |  0
CC(202.179.29.148) 2025 оны 03 сарын 13

Ингэж бухимдаж хүүхдийг элдвээр хараах юм бол зүгээр л больчооч угаасаа энэ ажилд тохирохгүй хүн гэдэг нь батлагдлаа ш дээ. Өөрийгөө үхэн хатан хамгаалж байна аа. Харин ч энэ эцэг эх энэ хүний үнэн дүр төрхийг нийтэд ил болгосонд баярлаж байна.

1  |  0
зочин(202.9.41.153) 2025 оны 03 сарын 13

Зодчихоогуй л юм бол харааж загнах ч энуухэнд л байдаг ш дээ яасан ч нялцгай юм дээ хуухдэд нь юм зааж егех гээд аргаа барж байгаа хунээ ингэж байдаг бурхны ном узхэд хуртэл хатуугаар заах гэх мэт аргууд байдаг юм гэнэ лээ хатуу ч бай зеелен ч бай аргаар хуухдэд нь юм заагаад сурчихвал сайхнаа хатуу зеелен 2 тэнцэж байж л юм сурна даа хуухдийг дандаа гуйгаад аргадаад юм сургадаг гэвэл худлаа байхаа аав ээжийн буруу бас байна даа еерсдее сургаж чадахгуй байж ингэж байдаг

1  |  0
zochin(150.129.143.84) 2025 оны 03 сарын 13

Iim tevcheergui uhamsargui baij yun bagsh! tTer haraaj baigaa haraal ni arai denduu,hooloi ruu ni halbaga gudarmaar ch geh shig.Iim doromjlol sonsson huuhed hel yaria ni zasrah ni bitgii hel nemeed duugarhaad aidag helgui bolno biz!Huuhdee yavuulna gej bodoj baisan yaj yavuulaagui yum gej bayarlaj b.a Huuhdiig ingej humuujuulheer yaj zuv tuluvshsun hun boloh ve dee.Mongoliin niigem huvia hicheesen hunleg bus humuuseer duuren baigaad gaihah yum ch alga!

1  |  0
зочин(27.123.214.90) 2025 оны 03 сарын 13

Хамгийн хэцүү ажил шиг санагдаж бна.Хараагаад байгаа нөхдүүд өөрснөө нэг хийгээд үзвэл яасын.хараадгүй болох ч юм билүү

1  |  0
guest(202.9.40.195) 2025 оны 03 сарын 13

Карма миний хайртай жүжигчин, эрүүл энх , аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1  |  0
zochin(103.26.193.4) 2025 оны 03 сарын 13

ene avgain orond sain ajillaj chadah haritsaa saitai ur chadvar saitai zaluu bolovson huchin olon bna shu de songon shalgaruulj ajild avah ni zov zugeer neg gaviyat geed bolchdog yum bish sain yarival ard tumen huleen zovshoorson ner hundtei hun mon u esvel toon dotor useg tsohij yavna u kkk

1  |  0
zochin(103.26.193.4) 2025 оны 03 сарын 13

ene teneg avgain buruu yaj ch bodson. Medeej helnii sogogtoi huuhdiig etseg eh ni zov duuddag bolgoh l gej surgaj bga etseg ehiin buruu bish ee. Er ni baga nasnii bitgii hel dund ahlah angiin huuhedtei ch iim teneg haritsaj bolohgui shuu dee. Surguuliud hoishid anhaarah heregtei iim haritsaa muutai nahalinii huuhded ulger duurial bolj chadahgui haritsaa muutai huniig ajild avahgui songon shalgaruulj avch baih heregtei. Sotsializmiin ued huuhed yagaad bagsh emch bolno gedeg baisiin be gevel ter ueiin bagsh emch nariin zan haritsaa mash sain ulger duurial boldog baisan. iim nahal hun ontsgui

1  |  0
unen(202.9.40.172) 2025 оны 03 сарын 13

archaagui setguulch archaagui aav ejuudiin holboo sulbee hamtarch hunii ner hund unagaj heden haltar tsaas oloh l gesen arga baina shdee mongoliin setguulch survaljlagch nariig yamar setguulch survaljlagch geh ve dee hoshnogooroo hoolond hurch yadaj yavaa garuudiig

1  |  0
zochin(202.179.29.53) 2025 оны 03 сарын 13

ene balai avgai dochignohoo bolih heregtei.meregjiin bus hyn hel yaria zasna gej yu baisiim

1  |  0
Top