ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
- Аргын тооллын: 2016.11.14, Даваа гараг
- Билгийн тооллын: Шинийн 15
- Наран ургах шингэх: 07.57-17.16
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Сэтгэгдэл ( 0 )