Монгол аялахад таатай улсын жагсаалтад дөрөвдүгээрт бичигджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 13

Төв Ази, эх газрынхны хувьд өвлийн аялал жуулчлал улирал нь эхэлж байгаа энэ үед Монгол Улсад тааламжтай нэгэн мэдээллийг “Ethical traveller” байгууллага олон нийтэд түгээлээ. Тус сэтгүүлээс гаргасан ёс зүйтэй аялалд хамгийн тохиромжтой 10 улсын жагсаалтад манай улс дөрөвдүгээр байрт орсон байна. Жуулчид байгалийн үзэсгэлэн, түүхэн дурсгалт газруудад илүүтэй ач холбогдол өгөн аяллынхаа маршрутыг гаргадаг байсан цаг ард хоцорч, “Ёс зүйтэй аялал” гэж нэрлэгдсэн аялал жуулчлал улам бүх хүрээгээ тэлсээр байна. ийм төрлийн аяллыг эрхэмлэгчид нь улс орнуудын онцгой байдлыг харгалзан сонголтоо хийдэг ажээ. Харин уламжлалт хэмжүүрийг давуу тал болгон авч үздэг аж. Жагсаалтыг Кабо Верде улс “Улс төрийн дээд албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн өндөр, бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхдаггүй” гэдэг нь гол үзүүлэлт болж, бүс нутагт амьдардаг маш ховор яст мэлхий нь давуу тал болжээ. Хоёрдугаарт Доминикан улс ороход далайг хууль дүрэмд заасны дагуу хатуу чанд хамгаалдаг үлгэр жишээч байдал нь гол нөлөөг үзүүлсэн байна. Гуравдугаарт орсон Гренада шүрэн арлыг хамгаалдаг хичээл зүтгэлээрээ онцгойрсон бол Монгол Улс “Нийт хүн амын 20 хувь нь зөвхөн нарнаас эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг” гэдэг үзүүлэлтээр бусдаас ялгарчээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт манайх шиг амжилт олсон улс одоогоор дэлхийд байхгүй нь жуулчдыг татах гол үзүүлэлт гэж “Ethical traveller” үзжээ. Мэдээж, Монголын үзэсгэлэнт байгаль үүн дээр давуу тал болох нь мэдээж. Ямартай ч ёс зүйтэй аялахыг эрхэмлэдэг жуулчдын хувьд энэ жил хамгийн хүсэмжит орнуудын нэг нь манай улс байх бололтой.

 

 


Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top