УИХын гишүүн С.Жавхлан төрийн ордонд дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа байна. Тиймээс түмэнд олондоо зөв мэдээллийг өгөх үүднээс нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна. Нэг байшин дотор нэгнийгээ олоод уулзаж чаддаггүй юм бол нээлттэй хэлэлцүүлгээр уулзаад ярих хэрэгтэй. МҮОНРТ-ийн "ММ" сувгийн нээлттэй хэлэлцүүлгийн цаг гэж байдаг. Энэ нэвтрүүлгийн цагаар буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 21.00 цагийг сонгосон. Энэ хэлэлцүүлгийг хөтөлбөртөө тусгаж өгөх хүсэлтийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьт явуулсан. Мөн хэлэлцүүлэгт орох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХын дарга М.Энхболд нарт явуулсан.
"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар хамгийн их ярьж байгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХын гишүүн Ц.Нямдорж нар ирнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг ирээсэй гэж хүсэж байна. Мөн өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан албан тушаалтнууд сайн дураараа ирээсэй гэж хүсч байна" гэлээ.
УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэсэгтээ нам гүм байсан С.Жавхлан сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт" болон казиногийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь түүнийг улс төрд идэвхтэй оролцох боломжийг олгосон бололтой.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 25 )
Энэ асуудал нь хууль, эрхзуйн асуудал тул хууль хяналтын байгууллагаас холбогдох хууль, тогтоомж, эрх зуйн акт зорчсон эсэхийг шалгаж тогтоох асуудал юм л даа. Харин УИХ-ын гишуун С.Жавхлан нь “олон нийтийн дунд хэлэлцуулэг” зохион байгуулах гэж байгаа нь бодвол Хууль Хяналтын байгууллагыг “ШУДАРГА ШИЙДВЭР ГАРГУУЛАХЫН ТУЛД УГ АСУУДЛЫГ ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД ОРУУЛАХ гэсэн хэрэг байлгуй дээ. Манай улсын хууль, хяналтын байгууллагын дарга нар нь оорсдийг нь томилдог болон дээд шатны байгууллагын дарга нарынхаа “даалгаврыг хууль зорчиж ч байгаад ч хамаагуй биелуулдэг гэсэн шуу. Шударга байлдаа.
Зөвөө. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол ард түмнийг талцуулаад төр төр биш боллоо. Ер нь ард түмэн юунд ч итгэхээ болиод байна. Хэн үүнд хүргэв. Хуурамч ардчилагчид. Гадныхан монголыг ийм болгохыг тэгээд дараа нь эзэлж авахыг л хүсэж эрх мэдэл эд хөрөнгөөр дээшээ гарсан бүхнийг дэгээдэж байна. Жавхлангаа ерөнхийлөгчид соймоор байна даан ч хууль нь буруу юм. Бүх ард түмнээс сонгогддог атлаа хуурамч намуудаас нэр дэвшдэг. Үүнийг ч даруй засах хэрэгтэй байна.
Нямдорж Жэвклэн 2 нэг тэрэгний 2 дугуй. Эрдэнэтийн тухай ярих гэж байгаа бол 40 жил оросууд үнэгүй зөөснөөс нь эхлэх ёстой. Уг угсаа түүх соёл ярих дуртай энэ тэнэг Цэдэнбал монголын түүх шаштир үнэтэй болгоныг устгаснаас эхлэх хэрэгтэй. Монголчуудыг оросын өлмийд сөгдүүлж 44 жил бидний толгой дээр шээс алдсан Цэдэнбалын гай хангалттай. Усвруугаа тонилцгоо. Увс улсаа байгуулаад цаашаа арил. Хазгай хэлтэй буруу санаатай хүмүүс монголчууд бидэнд хэрэггүй. Галдан Цэдэнбал 2 ын балаг хангалттай.
энэ эргүүг хэн тоох вэ аан
УИХ-д шинээр орсон эрхэм гишуун С.Жавхлан зов л зуйл санаачилсан байна даа. “Эрдэнэт”ийн асуудлаар УИХ дээр “товч мэдээлэл” хийгдэж, ажлын хэсэг байгуулагдсан ч юм шиг угуй ч юм шиг болоод л, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсон ч юм шиг, угуй ч юм шиг сонсогдоод л, олон нийтийн дотор баахан хардалт, сэрдэлтийг уусгэж, ямар ч байсан хувийн эрх ашгаараа нэгдсэн “нам дамнасан булэглэл” нь л Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтойгоор зорчоод л, яаруу сандруу Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж авсан бололтой.
УИХ-д шинээр орсон эрхэм гишуун С.Жавхлан зов л зуйл санаачилсан байна даа. “Эрдэнэт”ийн асуудлаар УИХ дээр “товч мэдээлэл” хийгдэж, ажлын хэсэг байгуулагдсан ч юм шиг угуй ч юм шиг болоод л, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсон ч юм шиг, угуй ч юм шиг сонсогдоод л, олон нийтийн дотор баахан хардалт, сэрдэлтийг уусгэж, ямар ч байсан хувийн эрх ашгаараа нэгдсэн “нам дамнасан булэглэл” нь л Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтойгоор зорчоод л, яаруу сандруу Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж авсан бололтой
Солиор сооскоо хөх.
Тэнэг суганы vс
зөв