Өнгөрөгч 10 дугаар сарын 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Дипломат пасспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай ноот бичгийг солилцсон байна. Үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн "Дипломат" мөн "Богино хугацаанд оршин суух" зөвшөөрөлтэй нийцэх зорилгоор Япон улсад зорчих дипломат пасспорт эзэмшигч монгол иргэд визгүй Япон улсад нэвтрэх боломжтой болж байна.
Мөн дипломат пасспортоос бусад паспорт эзэмшигч монгол иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай. Мөн хэдийгээр дипломат пасспорт эзэмшигч боловч "Дипломат", "Богино хугацаанд оршин суух" зөвшөөрөлтэй нийцэх зорилгоос бусад тохиолдолд Япон улс руу нэвтрэх бол Япон улсын виз шаардлагатай болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүйг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас лавлах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )