Их Британийн саятнуудын 25 хувь нь гадаадад, тэр тусмаа Франц болон АНУ руу цагаачлах талаар бодож байгаа гэнэ. Тэдгээр хүмүүсийн гуравны хоёр нь дээрх шийдвэрийг цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж гаргах гэж байгаа ажээ. Lloyds TSB International байгууллагын явуулсан судалгаа ийм хачирхалтай үр дүн үзүүлснийг “The Daily Mail” сонин нийтэлжээ.
Цагаачлах хүсэлтэй саятнуудын тал нь гэмт хэргийн гаралт ихтэй, амьдралын өртөг өндөр гэсэн шалтгааныг нэмж хэлсэн бол 41 хувь нь “Татвар өндөр байдаг учраас” гэж хариулсан байна. Англи саятнуудын очихыг хамгийн их хүсч байгаа газраар Франц тодорсон бол Испани, АНУ, Австрали, Шинэ Зеланд удаалжээ. Хангалуун амьдралтай британичуудын 64 хувь нь хаашаа ч явахгүй, эх орондоо сэтгэл хангалуун амьдарч байгаа аж.
С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )
trump ajil heregch baychuudad bolomj
эх оронч хүмүүс юм шиг байсан чинь :(