Э.Бөхбат: Замын хальтиргааг арилгахад төсөвт мөнгө байхгүй гэж хэлэх эрхгүй

2016 оны 11 сарын 11

Хальтиргаа, гулгаанаас үүдэн зам тээврийн осол хэр их гарч байгаа тухай Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттаас тодрууллаа.

 

-       Цас орсноос хальтиргаа, гулгаа үүсч, осол их гарах болсон. Хальтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол нийт ослын хэдэн хувийг эзэлж байна вэ?

-       Сүүлийн 14 хоногийн дотор гарч байгаа зам тээврийн ослын 67 хувь нь хальтиргаа гулгаанаас үүдэлтэй байна. Тиймээс иргэд цас орсон үед машин барихдаа аюулгүйн дүрмээ маш сайн дагах хэрэгтэй.

-       Нийслэлээс хальтиргаа гулгааг арилгах арга хэмжээг харьцангуй муу хэрэгжүүлж байна уу гэж харагдаж байна. Энэ нь нийслэлийн төсөв хүндэрсэнтэй холбоотой юу?

-       Зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа шалтгааны нэг бол яах аргагүй хальтиргаа гулгаа. Жолооч нар зам хальтиргаатай гэдгийг мэдсээр байж, хурд хэтрүүлэн явж байна. Тэгээд өөрсдийн буруугаас осол гаргачихаад, хальтирахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэнгүй гэж хэлэх нь буруу. Гэхдээ төрийн байгууллага үүнд хөрөнгө зарцуулж хамгаалалт хийх үүрэгтэй. Гэвч нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажил сайн хангагдаагүй байгаа дүн гарч байна. Аймаг орон нутгууд зам давааг засах, боогдолт, хальтиргаа гулгаанаас хамгаалах ажлыг хийх ёстой. Үүнд төрийн байгууллага төсөв мөнгө татах учиргүй. Төсөвт мөнгө байхгүй гэж хэлэх эрхгүй.

-       Хальтиргаа, гулгаанаас сэргийлэх ажил яагаад хангалтгүй хийгдэх болов?

-       Төсвийн хүрэлцээ байхгүй нь нөлөөлж байна. Хоёрдугаарт ирээдүйд бий болох нөхцөл байдлыг урьдчилан тооцоогүй нь ч нөлөөллөө. Уг нь одоо дөнгөж анхны цас орж байх ёстой. Гэтэл зургаа, долоо дахь цастайгаа золгож байгаа нь бэлтгэл ажлыг хэд дахин илүү хийх шаардлагатай болгосон. Цас ингэж их орно гэдгийг тооцоолоогүйн улмаас бэлтгэл ажил бүрэн хангагдсангүй.

-       Өмнөх жилтэй харьцуулахад хангалтгүй байна гэж хэлж болох уу?

Ер нь бол тийм гэж хэлж болно. Замын хальтиргааг арилгахад давс болон мөсжилтийг хайлуулдаг химийн бодисыг ашигладаг. Энэ хоёр зүйлийг үндсэндээ бэлтгэдэг. Одоогоор бол давсаа бүрэн бэлтгээд байна. Хальтиргаа, гулгаанаас сэргийлэх ажлыг эрчимтэй хийж байгаа.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.70.34.115) 2025 оны 03 сарын 13

CHI er ni ZAMIIN TSAGDAAD yu hiisen hun be ? CHamaig zam deer zogsood hudulguun zohitsuulj baihiig chin haraagui yum baina , chamaig bodvol sain ajillaj huitend daarch baisan negnuud ni bugd l halagdsan hunii sain ni tesehgui yim Harin muu ni ulddeg gej unen yum

1  |  0
Zochin(103.212.116.58) 2025 оны 03 сарын 13

Huduunii mal darga bolson ter hereeree oilgono do mal aj ahui

1  |  0
Soongo(66.181.185.186) 2025 оны 03 сарын 13

Миний дүү шалтгаанаа буруу ярьж байна, бараг цас их орж байгаад буруу өгөх гээд байна, уг нь өдийд анхны цас орж байх ёстой гэж хэн бугай нь мэдэмхийрээд байна аа, байгалийн үзэгдлийг хэн захирах гээд байна аа, өвөл болно гэж чи 8, 9 сараас бэлтгэлээ хангах ёстой байдаг, цас орохгүй байсан ч болно, тэр жилийн өвлийн бэлтгэл хангагдсан байх ёстой, төсөвт тэр мөнгө орчихсон байх ёстой байдаг, өө цас их ороод байна мөнгө гэж тэнэгтдэг цаг одоо дуусгавар болно шүү, дарга нарынхаа ийш тийш туршлага судлах энэ тэр гэж худлаа явдаг гадаад томилолтын зарлаасаа гарга заа

1  |  0
Зочин(122.201.24.220) 2025 оны 03 сарын 13

Би л бүх татвараа төлсөн тийм учраас замын нөхцөл байдлыг сайжруул гэж шаардах эрхтэй. Мөнгөө төлсөн учраас замын цасыг арилга гэж хэлэх эрхтэй.

1  |  0
ха(66.181.191.182) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХӨР ЯАСАН Ч ИХ ЗУРАГТААР ГАРАХ ДУРТАЙ ЮМ. ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМ ЯРИАД Л ЗУРАГТААР ГАРЧ БАЙХ ЮМ ЯАСАН Ч ДУРТАЙ ДУХ ВЭ

1  |  0
gutalchin(119.40.102.41) 2025 оны 03 сарын 13

manias awsan munguu halaasandaa hiigee biz

1  |  0
рр(202.9.40.117) 2025 оны 03 сарын 13

арга хэмжээ муу авч байна

1  |  0
noyn(202.9.40.117) 2025 оны 03 сарын 13

hglitargaa gulgaa heterhii ih bn d=sayhn l ghd zolt l osol gargasngu

1  |  0
Top