“Та хүүхдээ аль улсад төрүүлж, өсгөмөөр байна вэ”. 25 жилийн өмнө энэ асуултад бараг бүгдээрээ “АНУ-д” гэж хариулдаг байжээ. Харин 28 жилийн дараа байдал өөрчлөгдөж, Скандинавын орнууд тэргүүлэх болсон байна. Энэ нь хүмүүс эд баялгаас гадна тайван амгалан байдалд илүү ач холбогдол өгдөг болсны шинж гэж тайлбарлаж ч болох юм.
The Economist-ын охин компани “Economist Intelligence Unit” (EIU) энэ асуултад харилт өгөх зорилготой ээлжит судалгаагаа саяхан явуулжээ. Энэ судалгааг уг нь маш олон төрлөөр явуулаад нэгтгэх ажлыг эрдэмтэд өөрсдөө хийж болох байв. Тэгвэл маш олон тусдаа судалгаанууд явуулах хэрэгтэй болно. Жишээ нь, хүүхдийн халамж аль улсад хамгийн их байдаг, аль улсад боловсрол үнэгүй вэ гэх мэтээр. Харин энэ удаа дээрхээс гадна амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх, хаана очихыг хүсдэг зэрэг иргэдийн яриаг бас нэгэн үзүүлэлт болгож авсанд судалгааны онцлог оршино. Мөн яг одоогийн биш, 2030 он хүртэл эдийн засаг болоод улс төрийн нөхцөл байдал нь хэрхэн өөрчлөгдөх магадлалтай, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тандсан нь судалгааг бүр ч чанартай болгож өгсөн байна. Судалгаанд амьдралын түвшин гэх мэтчилэн 11 үзүүлэлтээр явуулжээ.
Дэлхийн эдийн засгийн хямрал ч үүнд нэг их нөлөөлсөнгүй. Эдийн засгийн өсөлт дэлхий даяар буурч байгаа ч ашгийн хэмжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна. Улс төр, дайн байлдаан гарч байгаа ч амьдрал үргэлжилсээр, улс төрийн эрх чөлөөнд улам тэмүүлсээр. Амжилт олж ч байгаа юм. Хойд Африк, Орхи Дорнодын жишээнээс үүнийг харж болно.
Ингээд бүгдийг нэгтгэж үзэхэд, Швейцарь улс тэргүүлжээ. Австрали хоёрт орсон байна. Эхний 10 улсын тал нь Европынх, тэднээс ганцхан Голланд л Евро бүсэд багтдаггүй улс байгаа юм. Эдийн засгийн хямралд нэрвэгдээд буй Ирланд, Испани зэрэг улсууд цаг агаарын таатай байдалдаа дулдуйдаад ч гэх юм уу эхний 20 дотор байр эзэлж чаджээ. 1988 онд явагдсан анхны судалгааг өнгөлж байсан АНУ жил ирэх тусам байр уруудсаар энэ удаа 17 дугаарт оржээ. Харин судалгаанд хамрагдсан 80 орны сүүлийг Нигери “мушгиж”, 2013 онд хүүхдээ төрүүлэхэд хамгийн таагүй орноор тодорчээ. Гэхдээ түүний цаана судалгаанд хамрагдаагүй 130 гаруй улс бий. Тэдний дунд Монгол байгаа.
Санал асуулгад тэргүүлсэн эхний 10 улс
10. Хонконг
Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 8 )
Ene ih mongotei hymyysq, toriinhon gudamjaar, mongoloor dyyren hezyy amdraltai, yadarsan hyyhdyydiig haraad setgel ni ovdoh bitgii hel, sanaand ni baidaggui um shig l yavj irlee mongoliin niigem 26 jil, Tord hezeech hyn shig hyn garsangui onoodriig boltol, yaj saihan amar taivan untaj chaddag um boldoo, omnoos ni ichij baina, uur hyrch baina,
чингис ярьсан онцгүй ард түмэн шүү дээ монголчууд.....
buhniig baychuudiin tuluu gesen uriatai mongol uls yana da
buhniig baychuudiin tuluu gesen uriatai mongol uls yana da
Улсын ирээдүй маань хүүхдүүд биш бололтой
мэдээж шүү дээ.Гэр хорооллын халтар хүүхдүүдийг харахаар өр эмтэрдэг
Соц нийгмийн үед Цэдэнбал-Филатова хүүхдийн төлөө их зүйл хийсэн дээ. Хүүхдийн төлөө фонд гэж байсан санаж байна. Одоо эн нэр дуулдахаа байж дээ
бүхнийг хүүхдийн төлөө гэсэн соц нийгмийн зорилтыг хэрэгжүүлье манайх шиг хүүхдээ хог дээр хаядаг улс байхгүееее