УИХ-ын чуулган: Оффшорын хуулийн талаарх УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт

2016 оны 11 сарын 11

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу 2016 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг төслийг хэлэлцэж байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Сүүлийн үед оффшорыг хууль ёсны зөв юм шиг мэтээр ойлгуулах мэдээлэл газар авч байна. Оффшор бол авлигатай холбоотой мөнгөний эх үүсгэсврийг нуудаг, аж ахуй нэгж татвараас зайлсхийж мөнгөө хадгалдаг шүү дээ. Яагаад татвараас нуусан мөнгийг яагаад зөвшөөрөх гээд байгаа юм бэ. Өмнө нь дансаа нээчихсэн төрийн болон улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Гэр бүлийн гишүүн, төрсөн ах дүү, эцэг эхтэй нь хамааруулж болох уу.  УИХ-ын гишүүн сонгогдохоосоо өмнө данстай байхыг хориглох боломж байна уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ХОМ гаргадаг хүмүүс оффшор данстай байхыг хориглоно. Оффшорыг дэмжсэн биш хориглосон хууль болсон. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тогтооно.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

-Хориглосноор энэ асуудал шийдэгдэх үү? Гадаадад ажиллаж байгаа албан тушаалтнууд гадаадад ажиллахдаа гүйлгээ хийж, онлайнаар төлбөр тооцоо хийсний хариуд хариуцлага хүлээх юм уу. Бусад улсуудад шууд хориглодоггүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмшдэг асуудалд өнөөдөр ямар ч зохицуулалт байхгүй байна. Оффшор бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа байгаа юм. Гэтэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг. Нөгөө талаар хууль бусаар олсон мөнгөө хадгалж байгаа иргэд хуулийн дагуу мөнгөө хадгалуулж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Энэ хууль батлагдсанаар энэ асуудлыг бүрэн зохицуулна гэсэн үг.

УИХ-ын Б.Пүрэвдорж:

-Эх оронч бус хүмүүс татвараас зугтаж мөнгөө аваачиж оффшорт нуугаад байгаа юм. Хуульд өмнөх оффшорчид хариуцлага хүлээхгүй гэж заасан юм бишүү. Өмнө нь оффшор данстай байсан хүмүүст яаж хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг зарчим байдаг. Энэ хуулийг 2013 онд буюу С.Баярцогт гишүүний данс илэрч байх үед хуулийг баталсан бол оффшор данстай нийтийн албанд ажиллаж байгаа нөхөд хариуцлага хүлээх боломжтой байсан юм. Энэ асуудлыг яаралтай зохицуулахгүй бол таны хэлж байгаа 50 оффшортон чинь одоо 500 болох болов уу.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Манай улсын хувьд солгой гараараа хууль бус зүйлийг дараад баруун гараараа дэмжээд байдаг юм. Өмнө нь “буруу замаар” мөнгө олж байсан нөхөд хариуцлага хүлээх боломжгүй болоод байна. Хөрш орнууд 5-10 жилийн өмнө авлига авсан хүмүүсийг олж хариуцлага тооцож байна. төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсээс гадна гэр бүлийн хүн нь гэж нэмж оруулж болох уу. Өөрийнхөө нэрээр мөнгөө мөнгөө нуудаг хүн цөөн шүү дээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

Ажлын хэсгийн төвшинд гэр бүл, найз нөхөд, хамаарал бүхий нөхөд гэж өргөсгөх үү гэдэг асуудал яригдсан юм. Аливаа хуулийг өргөн мэдүүлэхдээ Үндсэн хуультай нийцүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуульд гэр бүлийн гишүүд, төрөл садныг хамааруулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа юм.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ухэр монголоос гэж(80.200.193.228) 2025 оны 03 сарын 13

Доллар 2610 Болоод эдийн засаг суйрч байхад Гадаадаас хоронго ордой Офшор бусийг Хаан болох Гээд Тэнэг хэлэлцуулэг явуул байдаг Ухэрууд юмаа.. Офшороос л доллар ордой юм.. Хаах боохоо зогсооо Чолоолоод огоочээ.. Ухэруудээ

1  |  0
зочин(103.11.194.78) 2025 оны 03 сарын 13

Бямбацогтын ярьж байгаагаар гэр бүлийн хүмүүс хамаагүй гэвэл наадах чинь ёстой худлаа хууль болж байгаа бус уу?.Төрд ажиллаж байгаа ямарч тэнэг хүн өөрийнхөө нэр дээр данс нээхгүй нь ойлгомжтой шүү дээ

1  |  0
ИРГЭН(202.179.23.99) 2025 оны 03 сарын 13

ЗҮГЭЭР Л НЭР ТӨДИЙ ХУУЛЬ ГАРГААД АРД ТҮМЭНД НЭГ ИХ ТЭМЦЭЖ БАЙГАА ДҮР ЭСГЭХЭЭ БОЛИОЧ.ГЭР БҮЛ ГЭДЭГ ЧИНЬ НЭГ Л ХҮН ШҮҮ ДЭЭ.АВЛИГА АВСАН ХҮНИЙ ГЭР БҮЛ ИДЭЖ УУЖ ТАНСАГЛАХГҮЙ ЗӨВХӨН АВСАН НӨХӨР Л ӨӨРӨӨ ХЭРЭГЛЭЖ ӨӨРИЙН НЭР ДЭЭР Л ДАНС НЭЭЛГЭХ ЁСТОЙ ЮМ БИЗ ДЭЭ.ИНЭЭД ХҮРГЭЧИХЛЭЭ.ЯАЖ БОДОХООРОО АРД ТҮМНИЙГ ИЙМ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ ЧАДАЖ БАЙНА АА.ЗА ЯАХАВ ДАРААГИЙН ЗГ АВЛИГАЧДЫГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ШИЙТГЭХ ХУУЛЬ ГАРГААД ОДОО ИДЭЖ УУЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ЦААЗЛАЖ Л ТААРНА ДАА. ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ Ч АРД ТҮМЭН ӨМЧӨӨ ЭРГҮҮЛЖ АВЧ Л ТААРНА ШҮҮ.ТА НАР МӨНХ СУУХГҮЙ ДЭЭ.ХАРЖ Л БАЙГААРАЙ.ТОЛГОЙГОО А

1  |  0
Top