Хэвлэлийн Хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д өнөөдөр Замын цагдаагийн газар, Албан журмын даатгалын холбоо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү бага хурлаар зам тээврийн ослын статистик дүн мэдээг танилцуулахаас гадна албан журмын даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчид танилцуулсан юм.
Замын цагдаагийн газраас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар өнгөрөгч таван жилийн хугацаанд Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 5446 бүртгэгдэж, 5611 хүүхэд өртсөнөөс 222 хүүхдийн амь нас хохирч, 5389 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Зам тээврийн осолд орсон хүүхдүүдийг насаар нь ангилвал 41.5 хувь буюу 474 нь 0-7 насных, 42.8 хувь буюу 490 нь 8-14 насных, 15.7 хувь буюу 179 нь 15-17 насныхан байгаа юм.
Мөн зам тээврийн осолд өртсөн 1143 хүүхдийн 65.7 хувь нь явган зорчиж байгаад, 31.8 хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж яваад, 2.5 хувь нь дугуйтай явж байхдаа осолд орсон байна.
О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )