Соронзон орон судлалын анхны эрдэмтний 100 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Монгол Улсад геофизикийн судалгааг үндэслэгч, академич Г.Аюушжавын 100 насны ойд зориулсан залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Одон орон, геофизизийн хүрээлэн дээр боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл үг хэлэв. Үүний дараа академич Г.Аюушжав агсны ажил амьдралын их түүхийг үзүүлсэн баримтат киноны нээлт болсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУСЯ-ны ШУБЗГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нар баяр хүргэж үг хэлэв.

ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж хэлсэн үгэндээ, “Академич Г.Аюушжав ШУА анх байгуулагдаж байсан тэр 1961 оны үеэс эхлэн эх орондоо суурь шинжлэх ухааны үндэс суурийг тавилцах их үйлсэд гар бие оролцож, монголд дэлхийн соронзон орон судлалын ажлыг анх эхлүүлсэн хүн билээ. Энэ их хүний Монгол эх орондоо үүсгэн санаачилсан суурь судалгааны чиглэлүүд, тэр дотроо соронзон орон судлалын эрдэм шинжилгээний ажил нь өргөжин хөгжиж, номын цагаан баян өөдлөн дэлгэрэхийг ерөөе” хэмээв.

Эх сурвалж: ШУА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top