Энэ сарын 13-нд “Унадаг дугуйн парад” зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Энэ сарын 13-нд “Зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр” тохиож байгаатай холбогдуулан Монголын Залуучуудын холбоо, Замын цагдаагийн газартай хамтран “Унадаг дугуйн парад”-ыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү парадын хувьд манай улсад долоо дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ удаагийнх өвлийн улиралд зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог ажээ.

Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт найман удаагийн дугуйн парадыг амжилттай зохион байгуулсан байна.

Анхны дугуйн парадад нийт 40 дугуйчин оролцож байсан бол өнгөрөгч онд зохиогдсон парадад 1500 орчим дугуйчин оролцжээ.

Түүнчлэн залуусын санаачлагын хүрээнд Улаанбаатар хотод 70 км дугуйн зам тавьсан байна. Мөн Орхон, Дархан-Уул, Архангай аймагт унадаг дугуйн зам байгуулжээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тангадЗочин(66.181.189.189) 2025 оны 03 сарын 13

энэ өдөр буруу биш үү харин ч нэмэгдэж осолдох магадлал өндөр биш үү цас орж халтиргаа эхлэсэн хойно хийх зөв үү

1  |  0
Top