БОАЖЯ –аас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” аяныг эхлүүлээд байгаа билээ. Өнөөдөр тус аяны хүрээнд Ариг банк болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Дэм дэмэндээ” төслийг албан ёсоор эхлүүллээ. Ногоон хэрэглээг амьдралын хэв маяг болгон төлөвшүүлэх зорилгоор БОАЖЯ-ны ажилтан албан хаагчид аяны уутанд өөрсдийн хэрэглэдэггүй хувцас, хүүхдийн тоглоом зэргийг хандивласан юм. Ийнхүү өөрт хэрэгцээгүй эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст хандивлах нь хог хаягдлыг багасгах, ухаалаг хэрэглээг дэмжиж байгаагаараа ач холбогдолтой гэж БОАЖЯ-ны мэргэжилтнүүд онцолж байлаа.
БОАЖЯ-ны байр болон Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд “Дэм дэмэндээ” хандивын дэлгүүрт эд зүйлс хүлээн авах уутыг аяны хугацаанд байршуулах тул иргэн та бүхэн ч ухаалаг ногоон хэрэглээг дэмжин хэрэглэдэггүй эд зүйлсээ авчирч хандивлах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )