Өнөөдөр болох зарим үйл явдал /2016.11.09/

2016 оны 11 сарын 09

09:00 цагт

- Нисдэг машин авто засварын төвийн хажуу талын Premium Palace-н 3давхарт хурлын зааланд ДЭЛХИЙН БОЛОН ҮНДЭСНИЙ ТҮВШИНИЙ "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХЭД ОРОН НУТГИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО" семинар болно. Утас: 95103070

- УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон тус байнгын хорооны гишүүд 5846 иргэний өргөдлийн дагуу нийслэлийн зарим дүүрэгт ажиллана. Утас: 99269310

- ШУА-ийн Нэгдсэн II байрны 4 давхар (TEDY төвийн эсрэг талын 4 давхар шар байр)-ын хурлын зааланд  ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 95343716

11:00 цагт

- МҮХАҮТ-ын 1 давхарын Их танхимд “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлнэ. Хэвлэлийн хуралд Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, ЕХ-ны Монгол улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн ахлагч Henk De Pau, зохицуулагч Р.Бумдарь нар мэдээлэл хийнэ. Утас: 99107440 /МҮХАҮТ-ын хэвлэлийн төлөөлөгч/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top