Үс засуулбал эрч хүч ихэснэ

2016 оны 11 сарын 09

ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.11.9, Лхагва гараг
  • Билгийн тооллын: Шинийн 10
  • Наран ургах шингэх: 07.49-17.22
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top