Д.Батбаяр: Би оффшор данстай холбоогүй болох нь тогтоогдсон

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 08

УИХ-ын гишүүн асан Кёкшүзан Д.Батбаяр өөртэй нь холбоотой гэх оффшор дансны асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн Ням гарагт Mонгол HD телевизийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр гарсан оффшор дансны талаарх дүрс мэдээллийг сэтгүүлчдэд үзүүлэв.

Тэрээр "Өнгөрсөн тавдугаар сард гарч эхэлсэн оффшор дансны талаар мэдээлэл өөрийнх нь нэрээр анхлан гарч эхэлсэн. Ингэснээр сонгуульд нэр дэвших эсэх, хөрөнгө оруулалтын тал дээр ч асуудал хөндөгдсөн. Тухайн үед Монгол HD телевизээр гарсан уг нэвтрүүлгийн дараа хуулийн байгууллагаас эхлэн Авлигатай тэмцэх газарт хандсан хэдий ч намайг оффшор данстай, дансгүй эсэхийг тогтоож чадаагүй. 

Би үүнд өнөөдөр маш эмзэглэж явдаг. Яагаад гэвэл оффшор дансны талаар Монголчуудын ойлголт буруу талдаа байдаг. Хууль бус, хүний болон зэвсгийн наймаа, хар тамхи, терроризмтэй холбоотой гэж ойлгодог учраас энэ асуудалтай холбоогүй гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байгаагаа илэрхийлж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Mонгол HD телевизээр гарсан нэвтрүүлгээр Даваагийн Батбаяр гэдэг хүн нь өөрөө биш храин Орхон аймгийн ИТХ-ын гишүүн болохыг гаргаж энэ асуудлыг тодорхой болгож өгснийг албан ёсоор хэлмээр байна. 

16 настайгаасаа эхлэн Япон улсад хөдөлмөрлөж, олон хүнийг тус улсын дэвжээг эзэгнэх боломжийг бий болгон, эх орондоо буцаж ирээд цэвэр бизнес хийж байгаа учраас залруулга хийх нь зөв гэж үзсэн. Нэг ёсондоо миний бие оффшор  дансгүй харин андуурал гарсан болохыг Монголчууддаа хандан хэлмээр байна гэв. 

 Мөн өнгөрсөн сонгуульд нэр дэвшээгүй шалтгаанаа ийн тайлбарлалаа. Тэрээр "Ардчилсан Намаас оффшор данстай нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй байх асуудалыг хөндсөн. Тухайн үед энэ хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байсан ч эр хүний хувьд би нэрээ татсан" гэлээ.

Б.Алтжин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.78) 2025 оны 03 сарын 13

Д Батбаяр шиг өөрөө очиж шалгуулдаг хүн монголд ондоо алга байна

1  |  0
зочин(27.123.213.186) 2025 оны 03 сарын 13

хуцана даа. холбоотой болоод л дэвшээгүй ш дээ. энэ одоо Монголчуудыг тэнэг гэж бодоогүй л баймаар юм. муу хульх. намын даргад санаархаж байгаа юм байх даа.

1  |  0
Top