09:00 цагт
- Засгийн газрын III байрны 401тоот хурлын танхимд "Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь" сэдэвт бүсийн семинар болно.
10:00 цагт
- Монголын Үндэсний Музейн музейн үзэсгэлэнгийн танхимд соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэн нээгдэнэ.
10:30 цагт
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар мэдээлнэ.
11:00 цагт
- Хангарьд ордны 1-р давхарт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хотын дарга С.Батболд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 325044 99931267
- Улсын хүүхэлдэйн театрт Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан яруу найрагч Ц.Хулан зохиолыг нь бичиж, найруулагч Б.Баатарын дэглэж буй “Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, найруулагч МУУГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр-Од болон гол дүрийн жүжигчид оролцоно. Утас: 96637501
11:30 цагт
- Жилдээ 750 гаруй мянган иргэнд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт явуулах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн Монголын анхны томоохон сургалтын төв буюу “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцоно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдэлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )