2016.11.08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2016 оны 11 сарын 08

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2016.11.08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
 Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16  градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2016.11.09-11.13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-12-нд зарим газраар цас орно. Салхи  9, 12-нд зарим газраар, 10,11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө  6-11 градус  хүйтэн байна.  Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top