Дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улсын нэг Японы хүн ам өнгөрөгч 2014 онд 280 мянгаар буурчээ. Энэ нь бүх цаг үеийн хамгийн их бууралттай жил болон түүхэнд үлдэж байгаа юм байна. Токиог сүйтгэсэн Кантогийн газар хөдлөлт, Фукушимагийн цунамийн жил ч ийм хэмжээний бууралт гарч байгаагүй аж. Японы Эрүүл мэндийн яам хүн амын тоон мэдээллийг олон нийтэд зарлахад дээрх статистик гарчээ. Ингэснээр тус улсын хүн сүүлийн найман жил дараалан буурлаа.
Хүн амын дундаж наслалтаар Япон улс дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүн амд хөгшчүүдийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр настнуудын халамж, тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, улсын эдийн засагт асар их дарамт болж байгаа юм. Тэгвэл энэ байдал хүн амын өсөлтөд ч сөргөөр нөлөөлж байгаагийн хамгийн тод илрэл нь энэ жил болж байна. Өөрөөр хэлбэл, төрөлт жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байгаа юм байна. Өнгөрсөн онд тус улсад нэг сая 31 мянган хүүхэд төрсөн энь өнгөрсөн жилийнхээс 6000-аар багассан үзүүлэлт юм. Харин нас барагсдын тоо 1 сая 275 мянга болсон нь 2013 оноос 19 000-аар ихэссэн үзүүлэлт аж.
Японы хүн амын тоо хамгийн сүүлд 2008 онд өсөлттэй гарсан. Түүнээс хойш жил дараалан буурсаар нийтдээ нэг сая гаруйгаар багасчээ. Энэ маягаараа цааш үргэлжилбэл 2060 он гэхэд хүн амынхаа гуравны нэгийг алдана гэсэн эрдэмтдийн судалгаа ч байдаг юм байна. Эдүгээ Японы хүн амын 25 хувь нь 65-аас дээш настай байгаа бөгөөд 2060 он гэхэд хүн амын тоонд эзлэх хэмжээ нь 40 хувь хүрч нэмэгдэнэ гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг аж. Эрх баригчид ч энэ асуудалд маш анхаарал хандуулдаг, эмзэг сэдэв нь болсон тул Ерөнхий сайд асан Наото Кан энэ талаар хатуу байр суурь баримталж, иргэддээ урт наслахгүй байхыг уриалж байсан ч удаатай юм. Харин одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэ татварыг нэмэгдүүлэх замаар хөгшдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлэх байр суурь баримталж байна. Гэвч залуус нуруун дээр нь ирэх энэ хүнд ачааг хэдий хэр тэвчихийг хэн ч мэдэхгүй юм.
С.Алдар

Сэтгэгдэл ( 6 )
Hudlaa surjignesen medeelel tavij bn. Zunduu l zaluus huuhed baij hugshin zaluu gelgui uls ni huniihee tuluu oron shuu dee,
хүн чанарын ул мөр ч үлдээгүй бараг робот болтлоо хөгжсөн хуурамч царайтай хүмүүс, алгын чинээ газар дээр 130 сая япончууд үхэлдэн чихэлдэн амьдарч нэгийгээ үхэхэд бараг л алга таших нь холгүй байна, ижимэ гэдэг аймшигт үзэгдэл нийгэмд нь газар авч нийтээрээ ангиараа нэгийгээ амьдрах аргагүй болтол нь хавчиж амиа хорлох үзэгдэл ердийн юм болчихсон, хүн ам нь байгаль дэлхийтэйгээ амьд харьцаа байхгүй болсноос дауны синдром мэтийн өвчин ихтэй, гудамжаар нь гаж буруу царай төрх, биетэй хүмүүс дүүрэн, материал баялаг шүтсэн хүний хөгжил юунд хүргэдгийн тод жишээ, монголчууд бид азтай бна хажууд нь
ЯПОНЧУУД ХОЙЧ ИРЭЭДҮЙГЭЭ ОДОО БОДОЖ БАЙХГҮЙ БОЛ ДАЛАЙД ЖИВЭХ БОЛНО.ТИЙМЭЭС ОДООНООС МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ТҮРЭЭСЛЭХ АЛХАМ ХИЙЖ БАЙХ НЬ ЗӨВ ДӨӨ.
ЯПОНЧУУД ХОЙЧ ИРЭЭДҮЙГЭЭ ОДОО БОДОЖ БАЙХГҮЙ БОЛ ДАЛАЙД ЖИВЭХ БОЛНО.ТИЙМЭЭС ОДООНООС МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ТҮРЭЭСЛЭХ АЛХАМ ХИЙЖ БАЙХ НЬ ЗӨВ ДӨӨ.
ЯПОНЧУУД ХОЙЧ ИРЭЭДҮЙГЭЭ ОДОО БОДОЖ БАЙХГҮЙ БОЛ ДАЛАЙД ЖИВЭХ БОЛНО.ТИЙМЭЭС ОДООНООС МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ТҮРЭЭСЛЭХ АЛХАМ ХИЙЖ БАЙХ НЬ ЗӨВ ДӨӨ.
ЯПОНЧУУД ХОЙЧ ИРЭЭДҮЙГЭЭ ОДОО БОДОЖ БАЙХГҮЙ БОЛ ДАЛАЙД ЖИВЭХ БОЛНО.ТИЙМЭЭС ОДООНООС МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ТҮРЭЭСЛЭХ АЛХАМ ХИЙЖ БАЙХ НЬ ЗӨВ ДӨӨ.