Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

2016 оны 11 сарын 07

Өнгөрөгч 5-6-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоноос Дархан-Уул аймаг орохоор явсан Прадо маркийн машинтай 5 иргэн сураггүй болсон талаарх мэдээлэл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Ирсэн мэдээллийн дагуу Онцгой байдлын албаны таван алба хаагч, шөнийн 02 цаг 18 минутад 1 автомашинтай гарч эрэн хайх ажиллагааг эхлүүлэн, сураггүй болсон газраасаа 47 км яваад цасанд суусан байсныг олж, Дархан-Уул аймаг руу хүргэсэн байна.

Сураггүй болсон иргэдийн хувьд 68 настай Б, 65 настай Б, 38 настай О, 37 настай Д, 19 настай Т нар байсан бөгөөд тэдний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэдгийг газар дээр нь шуурхай ажилласан Онцгой байдлын алба хаагчид хэллээ.

Дашрамд өгүүлэхэд өнөөдрийн хувьд Сэлэнгэ аймагт цаг агаарын байдал тогтуун байгаа ажээ.  

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top