Тавантолгой компани өнөөдөр хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлаар компани Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.
Компанийн хувьд нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн засаг захиргаа эзэмшдэг тул саяхан явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон удирдлагын зүгээс компанийн удирдлагад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг харж болох юм.
Нэмж хэлэхэд энэ сард мөн төрийн өмч давамгайлсан Багануур /MSE:BAN/ болон Шивээ овоо /MSE:SHV/ компаниуд ээлжит бус хурлаа хийж, ТУЗ-ийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах юм.
О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )