Өнөөдөр болох зарим үйл явдал

2016 оны 11 сарын 07

09:30 цагт

- ШУТИС дээр Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас батлагдсан дүрэм журмуудын хүрээнд Монгол улсад анхны Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Уг үйл ажиллагаанд ЭХЗХ-ны удирдлагууд болон Герман улсын элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно. Утас: 91976677.

- “Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох уулзалт Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сю Нунт У нар болон холбогдох албаны хүмүүс оролцно. Утас: 99079043

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд тус яамнаас "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, холбогдох яамдын мэргэжилтнүүд, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно. Утас: 88844482

10:00 цагт

Монголын Үндэсний Музейн музейн үзэсгэлэнгийн танхимд Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэнг нээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top