НААХЗГ-аас Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг/EASA/-тай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд “Гүйцэтгэлд суурилсан хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Олон улсад нэвтэрч буй шинэ хяналтын системийг судлах, хэрэгжүүлэх зорилготой энэхүү сургалтад НААХЗГ-ын мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд гүйцэтгэлд суурилсан хяналтыг EASA хэрхэн нэвтрүүлж хэрэглэж байгаа, эрсдэлд суурилсан хяналт, SMS хэрэгжүүлэлт, байцаагчийн ур чадварын талаар шинэ мэдээлэл авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )